Польш улсад үр хөндөлтийг эсэргүүцэж, сүм хийдийн үйл ажиллагааг доголдуулаад байна
Үйл явдал
/
2020-10-27

Польш улсад үр хөндөлтийг эсэргүүцэж, сүм хийдийн үйл ажиллагааг доголдуулаад байна

Үр хөндөлтийг эсэргүүцсэн жагсагчид сүм хийдийн үйл ажиллагааг тасалдуулж  байна. Хамгийн сүүлд өнгөрсөн долоо хоногт үр хөндөлтийг хориглосон хуулийг иргэдэд мэдээллэсний дараа эсэргүүцсэн иргэд хэд, хэдэн жагсаал хийжээ. Польшийн дээд шүүх өнгөрсөн  Пүрэв гарагт ургийн гажигтай холбоотой үр хөндөлтийг хориглосноос хойш Ням гарагт эсэргүүцлийн дөрөв дэхь өдөр тохиожээ.

Энэхүү тогтоол нь Варшав, Лодз, Лознань, Гданьск, Вроцлав, Краков зэрэг хотуудад амралтын өдрүүдэд  уур уцаард дүүрэн жагсаал цуглаанууд болж, коронавирусын цар тахлын улмаас таваас дээш хүн цугларахыг хориглосон заалтыг үл тоомсорлосон байна. Жагсагчид ням гарагийн үд дунд Польшийн баруун хэсэгт орших Познанн сүм хийд рүү дайрч, "Католик шашинтнууд ч гэсэн үр хөндөлт хэрэгтэй байна", "Бидэнд хангалттай байсан" гэх мэт хаяг барин  эрхийнхээ төлөө уриа хэлэн хашгирч байна.

Варшав хотод мөн жагсаал цуглаан болж, олон нийтийн сүлжээгээр "Үр хөндөлтийн эрхийн төлөө залбирцгаая" гэсэн уриа лоозон барьсан зургуудыг олон нийт цахим орчинд түгээсээр байна . Үргэлжилэн Хатагтай сүм дэх тахилын ширээн дээр эсэргүүцлийн идэвхтнүүдийг харуулсан дүрс болон зургууд гарчээ. Ням гарагийн орой олон зуун эсэргүүцэгчид  Ерөнхийлөгчийн байрны гадаа цугларсан ба ургийн гажигтай үр хөндөлт нь Польш улсад 2019 онд хийгдсэн хууль ёсны үр хөндөлтийн 98 орчим хувийг эзэлж байна гэж Польшийн Эрүүл мэндийн яамнаас мэдээллэсэн. Өнгөрсөн Даваа гарагт улс даяар үргэлжлүүлэн хориглох зэрэг жагсаал хийхээр төлөвлөж байгаа бол хүмүүсийг бойкот хийхийг уриалсан үндэсний ажил хаялт  энэ лхагва гарагт болох гэж байна.

Баасан гарагт  цагдаа нар тус улсын Ерөнхий сайдын орлогч, эрх баригч Хууль, Шударга ёс намын удирдагч Ярослав Качинскийн гэрийн ойролцоо цугларсан олон түмнийг дарж чадсан ба Плоьш улсад хаа саагүй эсэргүүцсэн ард иргэд нэгдэж, нэгдэхийг уриалсан хөдөлгөөнүүд идэвхтэй явж байна. Үр хөндөлтийг цаашид хязгаарлах алхамыг Польшийн популист засгийн газар хэрэгжүүлсэн бөгөөд энэ нь 7-р сард болсон Ерөнхийлөгчийн сонгуульд  эсрэг хүчнээсээ 0.4% -ийн саналын зөрүүтэйгээр ялалт байгуулсан шинэ засгийн газар юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.133.180)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.