НОСК-ийн Б.Сүхбаатар ХОТЫН БАРИЛГЫН АСУУДЛЫГ ХАРИУЦСАН орлогч боллоо
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-10-27

Нийслэлийн МАН-ын тэргүүлэгчдийн хуралдаанаас нэр дэвшүүлсэн хотын даргын зургаан орлогчийг НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар дэмжсэн байна. Нийслэлийн МАН-ын тэргүүлэгчид хуралдаж, хотын дарга Д.Сумъяабазарын зургаан орлогчийг томилжээ. Тодруулбал, хотын даргын Агаар, орчны бохирдол хариуцсан орлогчоор З.Төмөртөмөө, Зам тээврийн асуудал хариуцсан орлогчоор Б.Одсүрэн, Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан орлогчоор Ж.Сандагсүрэн, Хүний хөгжил, нийгмийн бодлого хариуцсан орлогчоор Н.Баярчимэг, Инноваци технологийн хөгжил хариуцсан орлогчоор Д.Ихбаяр, Барилга, хот байгуулалт хариуцсан орлогчоор  Б.Сүхбаатар нарыг тус тус томилохоор болжээ. Борхүүгийн Сүхбаатар гэж хэн бэ... Тэрбээр

БОЛОВСРОЛ:

  • 1998-2002 онд Аялал жуулчлалын удирдлагын дээд сургууль
  • 2008 онд Удирдлагын академи, бизнесийн удирдлага
  • 2012-2014 онд Удирдлагын академийн төрийн удирдлага

ЭРДМИЙН ЗЭРЭГ ЦОЛ:

  • Дээд, төрийн удирдлагын магистр

АЖИЛЛАСАН БАЙДАЛ:

  • 2002-2009 онд “Суман гүн трэйд” захирал
  • 2009-2012 онд Улаанбаатар бизнес хөгжлийн төв НӨҮГ-ын дэд захирал
  • 2012-2014 онд ТВ10 телевизийн захирал
  • 2014 онд Эрүүл хүнс ХХК-ийн захирал
  • 2008-2012 онд БЗД-ийн 24-р хорооны Иргэдийн нийтийн хурлын захирал
  • 2008-2012 онд БЗД-ийн ИТХ-ын төлөөлөгч
  • 2012-2016 онд БЗД-ийн ИТХ-ын төлөөлөгч, МАН-ын бүлгийн дарга
  • 2016 онд МАН-аас нэр дэвшиж, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч
  • 2016 оноос НИТХ-ын тэргүүлэгч
  • 2016 оноос НИТХ-ын Өргөдлийн хорооны дарга
  • 2019 оноос Нийслэлийн Орон сууцны корпорацийн захирал

СОНГУУЛЬТ АЖИЛ:

  • 2009 оноос Нийслэлийн МАН-ын хорооны гишүүн
  • 2012 оноос БЗД-ийн МАН-ын хорооны тэргүүлэгч
  • 2013 оноос МАН-ын Бага хурлын гишүүн
  • 2009-2014 онд Говь-Алтай аймгийн Ирээдүй Алтай залуучуудын холбооны тэргүүлэгч.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.21.158)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.