Шинэ засгийн газрын шинэхэн Эрүүл мэндийн сайд хөдөө орон нутаг дахь анхны томилолтоо Сэлэнгэ аймгийн Мандал сумаас эхлүүллээ. Мандал бол Монгол Улсын хамгийн олон хүн амтай том сум. Салбарын сайд 2020 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын тавдугаар баг Түнхэл тосгонд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан ажиллалаа. Салбарын сайдын хамт УИХ-ын гишүүн Ч.Ундрам, аймгийн Засаг дарга Ш.Оргил нар Түнхэл тосгонд ажлын нэг өдрийг өнгөрүүллээ. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан Халдварт ба халдварт бус өвчнийг эрт илрүүлэх хоёр дахь шатны цогц үзлэг оношлогооны үйл ажиллагаатай танилцаж, иргэдтэй уулзалт хийлээ.
Түнхэл тосгон нь 3000 гаруй хүн амтай томоохон баг. Тус тосгон 280 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 400 гаруй өндөр настантай. Иргэдийн дунд хавдар болон сүрьеэгийн өвчлөл улсын дунджаас дээгүүр байдаг. Тиймээс халдварт болон халдварт бус өвчлөлийг эрт оношилж, илрүүлэх энэхүү ажил нэн чухал гэдгийг орон нутгийн иргэд ярьж байна. Уг ажлыг сум, багт зохион байгуулснаар иргэдийн зардал мөнгийг хэмнэхийн зэрэгцээ хол явах боломжгүй өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүрч ажилласнаараа өндөр ач холбогдолтой юм. Тиймээс Эрүүл мэндийн сайд Сэлэнгэ аймагт хэрэгжүүлж буй урьдчилан сэргийлэх үзлэг, оношлогоог улсын хэмжээнд жишиг болгон хэрэгжүүлэх нь зүйтэй гэдгийг уулзалтын үеэр онцлон тэмдэглэв.
Энэ өдөр аймаг, сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгалаа олоод байсан Түнхэл тосгоны Цагдаагийн алба хаагчдийн ажиллаж, амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлсэн байрны нээлт боллоо. Тус байр нь төвийн шугам сүлжээнд хамрагдсан, цэвэр бохир усны шугамд холбогдсоноороо онцлог байв. Түнхэл тосгоны хэсгийн төлөөлөгч нийтдээ 5000 гаруй иргэдийн амар тайван байдлыг хангаж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг гүйцэтгэдэг. Тиймээс энэхүү байр ашиглалтад орсноор цагдаагийн алба хаагчид хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэхэд том дэмжлэг болж байна. Төрийн нэрийн өмнөөс үүрэг хүлээж томилолт авч хөдөө орон нутагт ажиллаж буй цагдаагийн алба хаагчдын хувьд гэр бүлийнхээ хамтаар ажиллах нөхцөл үүсдэг. Гэвч орон нутагт гэр бүлийн хүнд ажлын байр олдох боломж хомс байдаг нь алба хаагчдын хувьд шийдвэрлэх ёстой нэг асуудал байдаг. Энэ талаар Сэлэнгэ аймгийн удирдлагууд УИХ-ын гишүүн Ч.Ундрамд уламжилж, томилолт аваад орон нутагт ажиллаж буй цагдаагийн ар гэрийнхнийг ажлын байртай болгох, тэдний нийгмийн асуудалд дэмжлэг үзүүлж ажиллах, холбогдох хуульд санал оруулахыг хүслээ.
Саалбарын сайд 2 дахь өдрөө Мандал сумын Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж, эмч мэргэжилтэн, ажилтнуудтай уулзлаа. Эмнэлгийн ажилтан, албан хаагчидтай хийсэн уулзалтын үеэр Сэлэнгэ аймгийн Мандал сумын Нэгдсэн эмнэлэг хоёрдугаар шатлалын тусламж үйлчилгээг нэр төртэй, хариуцлагатайгаар гүйцэтгэж ирснийг онцлоод шинэ тутам томилогдоод буй Эрүүл мэндийн сайдыг хөдөө орон нутагт ажилласан албан томилолтоо Сэлэнгэ аймгаас эхэлж буйд талархснаа илэрхийлэв.
Мандал сумын эмнэлэг хэвтүүлэн эмчлэх найман тасагтай, 186 хүний ортойгоор Мандал сум, Хэрх Түнхэл тосгон, Баянгол сумын 32 мянган хүн амд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлдэг. Тус эмнэлгийн 51 их эмч, 90 сувилагч, тусгай мэргэжилтэн тэргүүтэй 200 гаруй албан хаагч өдөрт 200-250 хүнийг амбулаториор хүлээн авдаг. Нарийн мэргэжлийн 19 кабинеттай үйл ажиллагаа явуулдаг байна. Цаашид үйл ажиллагааг дараагийн шатанд гаргах, шаардлагатай тоног төхөөрөмжөөр бүрэн хангахад анхаарлаа хандуулж ажиллахаа Эрүүл мэндийн сайд илэрхийллээ.
-
9 цаг 16 мин
-
Уржигдар 10 цаг 31 мин
-
Уржигдар 09 цаг 19 мин
-
Уржигдар 10 цаг 31 мин