Мандал сумын байгаль орчны хяналтын тасгийг байнгын хяналтын цэгтэй болголоо
Үйл явдал
/
2020-09-14

Дөрвөн цагийн эргэлтэд эх дэлхий, ан амьтдаа хамгаалан хээрээр гэр хийж явдаг байгаль хамгаалагчдынхаа ажиллах орчинг тухтай байлгах, хяналт шалгалтын ажлыг нь үр дүнтэй болгосон нэгэн таатай ажлыг аймгийн зүгээс хэрэгжүүлж байна.

 

 

Энэ бол байнгын хяналтын явуулын цэг. Аймгийн Засаг даргын орлогч Б.Нарантуяа Мандал сумын байгаль орчны хяналтын тасагт энэхүү байнгын хяналтын цэгийг хүлээлгэн өглөө.

 

 

Энэхүү хяналтыг цэг нь байгаль хамгаалагчдын ажиллаж, амрах орчин нөхцлийг маш сайн бүрдүүлсэн хээрийн тохь тухтай “гэр бөгөөд ажлын байр” болж байгаагаараа онцлогтой. Байнгын хяналтын цэгийг байгаль хамгаалах нөхөн сэргээх зардлаар худалдан авсан байна.

 

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.204.0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.