Хүүхдээ орцонд хөөж гаргасан ээжийг 300 мянгаар торгоод суллажээ
Б.Баабар
Үйл явдал
/
2020-10-29

Энэ сарын 18-нд “Алтай” хотхонд бага насны хүүхдээ орцонд нүцгэн гаргасан зураг цахим сүлжээгээр цацагдаж олон нийт эгдүүцэж хүлээж авсан. Хүүхдээ шийтгэсэн гэх ээжийг хуулийн байгууллагаас шалгасан бөгөөд Зөрчлийн тухай хуулийн 6.20.7-д зааснаар аавыг нь Хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлдсэн гэж үзэж, 300 мянган төгрөгөөр торгох шийдвэр гаргажээ. Мөн хүүхдийн байгууллага, хорооны  хамтарсан багийн хяналтад авч, хүүг дахин хүчирхийлэлд өртөхөөс сэргийлж, ээжид нь хүүхдийг эерэг аргаар зөв хүмүүжүүлэх, уур бухимдлаа зөв тайлах зэрэг чиглэлээр сэтгэл зүйн зөвлөгөө өгсөн байна. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.31.67)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.