Төрийн дээд шагнал, одон медаль гардууллаа
Үйл явдал
/
2020-10-26
ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛ, ОДОН МЕДАЛЬ ГАРДУУЛЛАА
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2020 оны 123 дугаар зарлигаар Төрийн дээд шагнал, одон медалиар шагнагдсан иргэд, төрийн албан хаагчдад аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Л.Хишигтогтох, аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн нар шагналыг нь гардуулан өглөө.
Дорнод аймгийнхаа эрүүл мэнд, хууль, хөдөө аж ахуй, аж үйлдвэр, хүнс, худалдаа, барилга, дэд бутэц, спорт, урлагийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан 10 иргэнийг ийнхүү Монгол Улсын төрийн одон медалиар шагнасан юм.
Алтан гадас одонгоор:
1. Бөөжий Эрдэнэ /Сэргэлэн сумын ахмад настан/
2. Чоглой Магсаржав /Хэрлэн сумын ахмад настан/
3. Бат Чимэддорж /Хэрлэн сумын ахмад настан/
Хөдөлмөрийн хүндэт медалиар:
1. Жанчив Долгорсүрэн /Мэргэжлийн хяналтын газрын байцаагч/
2. Баттөмөр Сэргэлэнбаатар /Баяндун сумын Эрүүл мэндийн төвийн их эмч/
3. Иш Хишигт /Баян-Уул сумын ахмад настан/
4. Чандмань Ууганбаяр /Сэргэлэн сумын ахмад настан/
5. Цэвэгжав Лоор /Цагаан-Овоо сумын ахмад настан/
Цэргийн хүндэт медалиар:
1. Шагдар Түмэннаст /Цагдаагийн газрын эрхзүйч/
2. Шаашин Болд /Хилийн 0132 дугаар ангийн жолооч/
Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.99.71)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.