Оюуны их спортын мастер төрлөө
Үйл явдал
/
2020-10-29
ОЮУНЫ ИХ СПОРТЫН МАСТЕР ТӨРЛӨӨ
 
"Тавантолгой" ХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд нутгийн тамирчидаа дэмжиж амжилт гаргахад нь бүхий л талын дэмжлэг туслалцаа үзүүлсээр ирсэн билээ. Манай Уурхайгаар овоглож явдаг олон тамирчид байдгын нэг нь ДШХМ Батнасангийн Халиун юм. Оюуны их спорт гэгддэг шатрын спортоор хичээллэж улс болон нутаг, компанийнхаа нэр алдрыг тив дэлхийд дуурсгаж яваа авьяаслаг шатарчин, "Таван толгой" ХК-ийн тамирчин Батнасангийн Халиун Дэлхийн шатрын холбооны мастер боллоо.
Б.Халиун 2020 оны 1-р сард ОХУ-ын Москва хотод зохион байгуулагдсан "MOSCOW OPEN 2020" олон улсын нээлттэй тэмцээний "Сонирхогчдын цом"-ын "C" ангилалд гадаад чансаагаа +33.8-аар нэмэгдүүлж Дэлхийн шатрын холбооны мастер цол хүртсэнд “Тавантолгой” ХК-ийн ТУЗ болон захирал, нийт уурхайчдын зүгээс халуун баяр хүргэж цаашид амжилтаа ахиулахыг хүсэн ерөөе
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.107.25)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.