Дахин нэг бага насны хүүхэд эндлээ
Б.Баабар
Үйл явдал
/
2020-10-30
Дахин нэг бага насны хүүхэд эндсэн хэрэг гарлаа. 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт өглөөний 07.00 цагийн орчимд нэг настай эмэгтэй хүүхэд алга болсон тухай мэдээлэл  цагдаагийн байгууллагад ирсэн байна. Дуудлагын дагуу Баянзүрх дүүргийн хоёрдугаар хэлтсийн шуурхай албаныхан эрлийн ажиллагаа зохион байгуулахад алга болсон охин хэргийн газраас холгүй зайд осгосон байдалтай нас барсан байжээ. Тодруулбал: Баянзүрх дүүргийн 21-р хорооны нутаг дэвсгэр, ШШГЕГ-ын харьяа хорих 407 дугаар ангийн ойролцоо оршин суух иргэн Б-гийн гэрт түүний найз болох Д гэгч нь эхнэр, хүүхдийн хамт ирж архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж охинд тавих хараа алдсанаас охин нас баржээ. Хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн 2-р хэлтэс шалгаж байна.  

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.149.27.72)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.