Хотын шинэ удирдлагуудтайгаа томоохон ойлголцолд хүрч ажиллаж эхэлсэн
Үйл явдал
/
2020-10-30

Нийслэлийн 381 жилийн ой болж буйг тохиолдуулаад. Улсын их хурлын гишүүн, хотын захирагч асан С.Амарсайхан ийнхүү ярьжээ.

Нийслэл хот бол Монгол улсын  гал голомт. Эдийн засаг, нийгэм, улстөр, соёл, түүхийн гал голомт болсон газар нутаг. Тийм учраас нийслэлийн 381 жилийн ой гэдэг бол найман зууны түүхтэй монголчууд бидний түүх. Монгол улсын түүхийг Нийслэлийн түүхгүйгээр, нийслэлийн түүхийг нийслэлийн иргэдгүйгээр төсөөлөх аргагүй. Нийслэлийн өмнө тулгамдаад буй олон асуудал байдаг хэдий ч өдрөөс өдөрт нийслэл маань  өнгө жавхаа нэмж асуудлуудаа их бага хэмжээгээр шийдэж байгаа. Гэхдээ цаашаа олон асуудлуудыг шийдвэрлэх төсөл хөтөлбөр зорилго төлөвлөгөөнүүд батлагдаж улсын их хурал, засгийн газраар хэлэлцэгдэж дэмжигдсэн шат шатандаа дэмжигдээд явж байгаа учраас бидний өмнө тулгамдаж  буй асуудлууд боломж өөрчлөлт шинэчлэлт болж хэрэгжих ёстой гэж бодож байна.

Ирэх жил 2030 он хүртэл нийслэлээ хөгжүүлэх төсөл хөтөлбөрүүдээ баталсан, 2040 он хүртэл яаж хөгжүүлэх вэ гэдгээ тодорхой болгосон, 2050 он хүртэл дагуул хот, жижиг хот эдийн засгаа төрөлжүүлж яаж хөгжүүлэх төсөлүүд өнгөрсөн жил батлагдсан.

Энэ хугацаанд бид гаргасан тогтоол шийдвэрүүдээ тогтвортой хэрэгжүүлэх нь их чухал байгаа тулд манай нийслэлийн шинэ удирдлагууд энэ тал дээр анхаарч ажиллана гэдэгт эргэлзэхгүй байгаа. Бид уулзаж их хурал, засгийн газраас шаардлагатай дэмжлэг туслалцаа үзүүлэх бодлого шийдвэрээ нэгтгэх, цаг хугацаанд нь хөтөлбөрөө боловсруулахад нь гар нийлж ажиллах томоохон ойлголцолд хүрч ажиллаж байна. Хамгийн чухал хөндөгддөг асуудал бол өдөр тутмын түгжрэл энэ асуудлыг бид таван жилийн дотор шийдвэрлэх таванчиглэлрээр бууруулах төлөвлөгөө гараад боловсруулагдаад нийслэлийн засаг даргын тамгын газраар хэлэлцэгдэж батлагдаад эхнээсээ хэрэгжээд эхэлсэн. Аялал жуулчлал, хэл ам дагуулаад эхэлсэн хүүхдийн сургуулийн автобус, ажил хэргийн автобус, цахилгаан соронзон галт тэрэг, явган хүн дугуйн зам гээд 52.7 км зам анх удаа тавигдаж байгаа. Нийтдээ таван жилийн дотор 800 км зам тавигдана. Энэ мэт олон ажлууд хийгдэхэд нийслэлчүүдийн оролцоо хамгийн чухал та бүхэндээ эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсье.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.37.196)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.