Олон улсууд монголд яагаад мөнгө өгөөд байдаг шалтгаан нь хүссэндээ дуртайдаа биш
Үйл явдал
/
2020-10-30

Улсын Их Хурлын гишүүн Тогмидын Доржханд Их хурлын Чуулганд мэргэжилтэн хүний хувьд байр сууриа илэрхийллээ.

Сүүлийн 20 жил энэ чиглэлээр  монгол болоод олон улсад ажилласан хүний хувьд мэдээлэл өгөхгүй бол болохгүй байна. Улс төржиж буй сэдэв гэдгийг ойлгож байгаа ч жоохон бодитой байх хэрэгтэй. Олон улсууд монголд яагаад мөнгө өгөөд байдаг шалтгаан нь хүссэндээ дуртайдаа биш цаанаа шахаж өгүүлдэг. Жишээлбэл 1970 онд OCT гээд эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага хөгжингүй орнууд хөгжөөд байгалийн баялгийг авч ашиглаж байна гэхдээ та нар зөрүүлээд албан ёсны хандив тусламжаа өг, доод тал нь ДНБ 0.7 хувийг өгч бай гэсэн шаардлага тавьдаг. Энэ замаар Европын холбооны жилд 10 Тэрбум хүрэхгүй мөнгө орж ирдэг мөн Япон , Америк, Францууд гээд хөгжингүй орнуудын мөнгө шахалтаар орж ирдэг шүү. Цаана нь элдэв сонирхол байхгүй ээ. Бүр огтоос байхгүй. Энэ мөнгийг авч ирэхийн тулд нэлээд их ажил болдог. Хувь хүн дээр төсөөлвөл  жилийн нэг хувийн хүүтэй 40 жилийн хугацаатай бизнесийн зээл авна гэхэд дэлхий дээр  тийм мөнгө байхгүй.Хаанаас ч олж болохгүй тэгэхэд олон улсын байгууллагуудын зүгээс шахаад дэлхий бол нэг учраас бүх улс ижил хөгжих ёстой, мөнгөний эх үүсвэрүүдээ боломжтойн боломжгүйдээ өгдөг байя гэсэн шахалтаар орж ирдэг мөнгө гэдгийг ойлгох хэрэгтэй. Энэ бол үнэ цэнэтэй мөнгө шүү. 

Хоёрдугаарт өр өсөхөөр өр муухай байна яагаад өр тавиад байна, янз янзын байгууллагуудаар өрөө санхүүжүүлээд байна гэдэг асуудлыг их яриад байна. Өрийг улс төржүүлж болно. Гэхдээ нэг зүйлд агаар хэрэгтэй байна. Тэр юу вэ гэвэл өр гэдэг зүйл төсвөөс, төсвийн алдагдлаас үүсэж байгаа шүү. Манай төсөв байнга алдагдалтай үүнтэй өмнөх засаг барьж байсан хүмүүс бас холбоотой шүү.Сүүлийн хоёр жил коронавирус, хүндрэлүүдтэй  холбоотойгоор алдагдал гарахаас аргагүй гэдгийг эдийн засагчид хүлээн зөвшөөрч байгаа. Цаашдаа бол өрийг бууруулах хэрэгтэй үүн дээр зарчимын байр суурьтай байх хэрэгтэй. Харин  орж ирж буй мөнгийг бол энэ муухай мөнгө, энэ сайн мөнгө гэж ялгаж болохгүй. Ямар мөнгө сайн мөнгө вэ гэвэл эдийн засагт дарамт учруулахгүй урт хугацааны бага хүүтэй зээл.  Өмнө нь бидний жилийн 10, 11 хувийн хүүтэй, богино хугацаатай бондын мөнгө бол муу мөнгө. Ийм болохоор өнөөдөр засгийн газрын зүгээс урт хугацааны хөнгөлөлттэй нөхцөлтэй зээлүүдийг аваад байгаа нь зөв зүйл, дуртайдаа биш цаанаасаа хүчилж байгаад, нэлээн ажил болж байгаад авдаг мөнгө гэдгийг зарим их хурлын гишүүд маань мэддэг байгаасай гэж хүсэж байна.

Хөгжиж буй Хятадууд хүртэл мөнгөтэй хэдий ч  Азийн хөгжлийн банкнаас зээл авдаг, Дэлхийн банкнаас санхүүжилт авдаг.Гэтэл Монгол хүмүүсийн бүтээмж сул, засаглалын чанар сайн биш гадаадын хөрөнгө оруулалттай технологийг оруулж ирж чадахгүй байгаа ийм нөхцөлд олон улсын санхүүжилтээр дамжуулаад  бид технологи, инновацийг оруулж ирэх боломжууд байгаа. Тийм учраас Олон Улсын санхүүжилтийг аваад явах хэрэгтэй энэ бол улс төрч биш мэргэжилтэн хүний байр суурь шүү. Дэлхийн бүх эдийн засагчид мэргэжилтнүүд яг ийм асуудлыг хүлээж авдаг, мөн Африк, Латин Америк, Төв Азийн өрийг авч үзээд арилжааний зээлийг хажуу тийшээ тавиад урт хугацаатай хөнгөлттэй зээлээ аваад явах нь зүйтэй гэж зөвлөдөг.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.189.228)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.