Жигжидсүрэн Чинбүрэн: Нэг үйлчилгээтэй эмийг 10 төрлөөр эмийн жагсаалтанд оруулсан байна
Үйл явдал
/
2020-10-30

Бидний мэдэхийн мянга мянган монгол гэр бүлүүдийг элэг бүтэн авч үлдэхийн тулд  зүтгэж яваа, хангалттай мэдлэг эзэмшсэн хүн гэж үздэг.  Тиймдээ ч "Жинхэнэ эмч" хэмээн ард түмэн хүндэлж, "элэгний Чинбүрэн" хэмээн нэрийдсэн байдаг билээ.

Тэгвэл Улсын их хуралд орсноор өөрийн салбартаа холбоотой эм эмнэлгийн асуудалд хэрхэн хандаж буйг та бүхэнд хүргэе.

Үндэсний зөвлөлийн гишүүдэд хандаж үзэл бодлын санааг хэлэх ёстой. Эрүүл  мэндийн даатгалын сан нь миний даатгуулагчийг эмчилж өгсөнд баярлалаа гээд санхүүжилтийг үйлчилгээ үзүүлсэн байгууллагад маш дуртай өгч байх ёстой. Энэ бол өнгөрсөн буюу одоо цаг дээр илүү сайн ажилласан гээд торгуулдаг тогтолцоо байсан учраас бид ерөөсөө хөгжиж чадахгүй байна.Одоо шинэчлэлт хийснээрээ бид энэ байдлаасаа гарна, бид маш том шинэчлэлт хийж чадсан.Тийм учраас эрүүл мэндийн даатгал огт хийж чадахгүй санхүүжүүлэхгүй, эмчилсэн хүн болгоноо эмчилсэнд баярлалаа гээд санхүүжилт өгөх гэж буй учраас эрүүл мэндийн салбар хөгжиж өрсөлдөөн илүү чанартай болно. Тиймээс бид эрүүл мэндийн даатгалын сан бол эмчилсэн, эмчлүүлсэн хүн болгонд баярлалаа хэлээд санхүүжүүлэх ёстой салбар болохоос хуримтлуулж хүүгээр нь мөнгө олдог сан биш гэдгийг та бүхэн ойлгох хэрэгтэй байна.Гишүүд дотроо ярилцаж энэ бодлогын зөрүүг нэг болгох хэрэгтэй.

Дараагийн асуудал бол нэг худалдан авагчийн тогтолцоо маш чухал.Төр бид өөрсдөө өмч олж байгаа өөрөөр хэлбэл төр даадаг тусламж үйлчилгээгээ  дааж байна гэдэг нэрийдлээр эмнэлгийн байгууллагуудад төсөв болгоод өгчихдөг хэдэн хүнийг, яаж эмчилсэн, үр дүн нь хэр байсан гэдэг дээр бодит тоо  байдаггүй. Одоо бол даатгалын сангаар дамжуулаад өөрийн тусламж үйлчилгээ өгч буй зүйлээ нэг сувгаар худалдаж авахаараа 2021,2022 онд төр юу хийх ёстой вэ гэдгээ олж харахын сацуу  хавдар болоод хүнд өвчтэй яаралтай хүмүүсийг зардалыг даах хэрэгтэй юм байна, эдгээрт хэдий хэмжээний мөнгө тавигдах вэ гэдгээ эндээс олж харах боломжтой болно.

2021 онд Эрүүл мэндийн даатгалын сан дутах эрсдэл бидэнд байгаа. Тийм учраас бид 2022 онд төрөөс өгч буй төсөвөө нэмэх асуудал ярьж суух болно. Эрүүл мэндийн салбарын технологийг дэмжсэн, хөгжлийг дэмжсэн, хөдөлмөрийн чадвар алдалтыг багасгасан, дуран сайн технологи ашиглан эмчилж буй бол миний даатгуулагчийг хурдан эмчлээд хурдан ажилд оруулж өгсөнд барлалаа гээд өгч буй мөнгө нь өөр байх ёстой. Өртөгтөө таараагүй үнэлгээ тавьчихаад эрт илрүүлэг хийнэ гээд 10 тэрбум төгрөг төсөвлөхөд тэр нь хүрдэггүй. Үндэсний зөвлөлийхөнд хандаж хэлэхэд битгий мөнгө харамлаарай.Иргэдээ эрт илрүүлбэл энэ сангийн мөнгийг эсэргээрээ хэмнэж байгаа юм шүү. Их хурлын төсөв тооцоон дээр юу болохгүй байна, тэр бүх зүйл дээр бүгдээрээ хамтраад ажиллая. Ард иргэдээ эрүүл байх чиглэлд  хамтрах хэрэгтэй.  Даралтын эмээ авч чадаагүйгээс үүдээд даралт харвах юмуу цаашлаад амь эрсдэх хүртэл үр дүн үүсэж болно тиймээс эмийг хангалттай хэмжээнд өгдөг байх хэрэгтэй. 800 эмийн жагсаалтыг  400 болгосон нь маш  зөв, хөнгөлөлттэй эм нь дээр маш их буруу зүйлүүд байсан. Нэг төрлийн эмийг 10 төрлөөр хөнгөлөлттэй эмийн жагсаалтанд оруулсан, эмч нар эмээ үйлдвэрийн нэрээр нь бичиж олгодог сүлжээ үүсгэсэн байдал билээ. 2021 онд манай даатгалын тайлан маш зөв болж ирнэ гэдэгт итгэлтэй байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.86.211)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.