"Улаанбаатар зочид буудал"-д тусгаарлагдах хугацаандаа төрсөн эцэгээ алдаж сэтгэл санааны гүн хаямралд орж үрээ зулбуулсан харамсалтай мэдээлэл цахим хуудаснаа газар аваад байна Б.Жаргалсайхан овогтой Ж.Мөнхцэцэг нь БНСУ-д мастераар 5 жил суралцаж эх орондоо иржээ. Тэрээр Солонгос улсад 10 сарын 8.16-нд короно вирусын шижилгээнд хамрагдаж сөрөг гарч тусгай үүргийн онгоцоор ирсэн байна. Монголд ирээд 10 сарын 18-нд шинжилгээнд хамрагдаж мөн л сөрөг гарчээ. Яг өнөөдрийн байдлаар тус зочид буудалд 13 хоног өнгөрөөсөн байна. Түүний сэтгэл санааны хүнд байдалтайгаар тусгаарлалтад байх нь цаашид амь насанд нь хүрч болзошгүй нөхцөлд тулгарч байгаа тул өнөөдөр буюу 2020.10.30-ны өдөр охины гэр бүл болох Ээж Д. Дэлгэрсайхан, ах: Ж. Мөнхжаргал, ах Мөнх-Эрдэнэ нар УОК, Эрүүл мэндийн яаманд өргөдөл гаргалаа.
Өргөдлийн бүрэн эхээр нь хүргэж байна.
“Өргөдөл гаргагч Даш-Өлзий Дэлгэрсайхан миний бие нөхөр хүүхдийнхээ хамтаар БЗД-ийн 16-р хороонд оршин суудаг. Миний нөхөр болох Буянхишигийн Жаргалсайхан нь 3 жилийн өмнө буюу 2017 онд “Элэгний хорт хавдар”-ын улмаас элэг тайруулах мэс засал хийлгэж, үргэлжлүүлэн эмчилгээ сувилгаа авч байсан. Гэтэл 2020 оны 8-р сард нөхрийн маань элгэнд хорт хавдар илэрсэн, учраас дахин хагалгаанд орж элэгнийхээ 60%- ийг тайруулсан. Мэс заслын дараа бие нь маш хүнд байдалтай эрчимт эмчилгээ авч байхдаа “Хавдар нь бүх биеэр” нь тархаж, эмчилгээ авах боломжгүй бөгөөд цаашид нэг сарын хугацаанд амьдрах боломжтой” гэсэн мэдээг эмнэлгийн байгууллагаас бидэнд албан ёсоор мэдэгдсэн. Ингээд бидний бага охин болох Ж. Мөнхцэцэг нь 2020.10.17-ны өдөр аавтайгаа уулзахаар БНСУ-аас тусгай үүргийн онгоцоор ирж “Улаанбаатар зочид буудал”-ын 3015 тоотод тусгаарлагдаж 12 хоногийн хугацаа өнгөрч байх үед буюу 2020.10.28-ны өдөр миний нөхөр хүнд өвчний улмаас аавыгаа зорин ирсэн охин маань аавтайгаа уулзаж чадаагүй тул сэтгэл, санаа, бие мах-бодийн асар хүнд хэцүү нахцөлд тусгаарлагдсаар байна. Миний охин тусгай үүргийн онгоцоор ирэхийн тулд дахин нэг удаа “КОВЕД-19” цар тахлын шинжилгээ өгөхөд бүх хариу нь сөрөг гарсан байдаг. Мөн охин маань жирэмсэн ирсэн боловч сэтгэл санааны хүнд байдалтай байна. Иймд дээрх нөхцөл байдлыг хүндэтгэн үзэж охин Ж. Мөнхцэцэгийг 2020.11.02-ны өдөр хамгаалалтын хувцастай тогтоосон журмын дагуу тусгаарлалтын байрнаас гаргаж, аавыгаа сүүлийн замд нь үдэхэд нь хамт байх боломж олгож өгөхийг хичээнгүйлэн хүсье” хэмээн өргөдөл гаргажээ.
-
Уржигдар 19 цаг 55 мин
-
Уржигдар 16 цаг 34 мин
-
Уржигдар 16 цаг 26 мин
-
Уржигдар 12 цаг 18 мин
-
Уржигдар 10 цаг 55 мин
-
Уржигдар 10 цаг 35 мин
-
2025-01-13
-
Уржигдар 19 цаг 55 мин
-
Уржигдар 10 цаг 55 мин
-
2025-01-13