Чөлөөт бөхийн залуучуудын Улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ
Б.Баабар
/
2020-10-30
“Минск-1975” ДАШТ-ий мөнгө, “Стамбул-1974” ДАШТ-ий хүрэл медальт, ахмадын дэлхийн хошой аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Нацагдорж агсны нэрэмжит чөлөөт бөхийн залуучуудын Улсын аварга шалгаруулах тэмцээн Баянхонгор аймагт өнөөдөр эхэлж байна.

Арваннэгдүгээр сарын 1-нд өндөрлөх энэхүү тэмцээнд 2000-2002 онд төрсөн эрэгтэй, эмэгтэй бөхчүүд өрсөлдөж байгаа юм. Түүнчлэн Ц.Нацагдорж гавьяатын үүсгэн байгуулсан “Байдрагийн хүчтэн” дэвжээнийх нь 10 жилийн ой тус тэмцээнтэй давхцаж байгаараа онцлогтой.

Ц.Нацагдорж нь улсын шигшээ багт тамирчин байх хугацаандаа олимпын наадамд гурав, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд зургаа, тивийн аварга шалгаруулах тэмцээнд хоёр удаа оролцохдоо медальт болон шагналт байранд найман удаа шалгарч байв. Тэрбээр ДАШТ-ээс 1974 онд хүрэл, 1975 онд мөнгөн медаль хүртсэнээс гадна Дэлхийн оюутны их наадам “Универсиад-73”-аас анхны алтан медалийг эх орондоо авчирч, 1975 онд АНУ-ын Толидо хотод зохиогдсон Дэлхийн шилдэг багуудын цомын төлөө тэмцээний мөнгө, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс 1973 онд алт, Азийн наадмаас 1974 онд хүрэл медалийг тус тус хүртжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.135.67)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.