"Боршоо", "Цагааннуур" зэрэг боомтуудаар нэвтэрсэн иргэд КОРОНАВИУСИЙН ХАЛДВАР АЛДСАН байж болзошгүй
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-10-30

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр 15:00 цагт товлогдсон байна.  Хуралдаанаар ачаа, бараа нэвтрүүлж буй зарим хилийн боомтыг хаах асуудлыг хэлэлцэхээр болжээ.  Дараа нь ээлжит бус хуралдааны шийдвэрийн талаар Шадар сайд мэдээлэл хийх юм байна.  Хуралдаанаар зарим боомтыг түр хаах асуудлыг хэлэлцсэн байна. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар Увс аймгийн "Боршоо", Баян-Өлгий аймгийн "Цагааннуур" боомтуудыг хаах эсэх талаар хэлэлцэж байгаа аж. Учир нь эдгээр боомтоор КОВИД-19 халдвар авсан ачаа тээврийн жолооч нэвтэрч, халдвар алдсан байх магадлалтай тул урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байгаа нь энэ аж. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.28.108)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.