Сүхбаатар дүүргийн Засаг даргаар Х.Болормааг дахин сонгохоор тогтож Д.Сумъяабазар даргад өргөн мэдүүлжээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-10-31

НИТХ-ын ээлжит сонгуульд АН  ялалт байгуулсан Сүхбаатар дүүргийн Засаг даргыг өнөөдөр /2020.10.30/томилжээ. Тодруулбал,  тус дүүргийн ИТХ-ын анхдугаар хуралдаанаар дүүргийн нийт төлөөлөгчдийн 100 хувийн саналаар Х.Болормааг дэмжжээ.Тэрбээр:

2008-2012 онд Сүхбаатар дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, АН-ын бүлгийн дарга, 2012-2016 онд Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч, 2016 оны 11 сараас Сүхбаатар дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, дүүргийн Засаг даргаар ажиллаж байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарт өргөн мэдүүлэхээр болжээ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.12.166.131)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.