Зам тээврийн ноцтой осол бүртгэгдлээ
Б.Баабар
Үйл явдал
/
2020-10-31
Төв аймаг Батсүмбэр сум Цогт-Өндөр 2-р баг “Өлгий даваа” гэх газар /сумын төвөөс хойш 60 км/ шороон замд 2020.10.28-ны өдрийн 00.25 цагийн орчимд Зил-130 маркийн автомашин онхолдож, жолооч 36 настай, эрэгтэй, Г-н амь нас хохирсон ноцтой зам тээврийн осол бүртгэгдсэн байна.Иргэд жолооч та бүхэн үзэгдэлт хангалтгүй үед батлагдаагүй замаар зорчихгүй байхыг анхааруулж байна. 
 
Мөн Хэнтий аймаг Батширээт сум 4-р баг “Өндөр даваа” гэх газар /сумын төвөөс баруун урагшаа 5км/ шороон замд 2020.10.29-ны өдрийн 20.50 цагийн орчимд Toyota Probox автомашины жолооч нь согтуугаар автомашин жолоодож яваад замын хажуугийн мод мөргөж 60 настай, эрэгтэй Б-н амь нас хохирсон ноцтой зам тээврийн осол бүртгэгдсэн байна. 
МУ-ын ЗХД-ийн 12.2 дахь заалт Харанхуй үе болон үзэгдэлд хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна гэж заасан тул жолооч та бүхэн зам орчны нөхцөл байдалд хурдаа тохируулан явахыг анхааруулж байна. 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.14.131.212)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.