Н.Учрал: Байнгын хороодын хурал давхцсан учраас Тэтгэврийн хуулийн төсөл дэмжигдээгүй юм шүү ойлгоорой 
Үйл явдал
/
2020-10-31

2020 оны 10-р сарын 28нд Инновац, цахим бодлогын байнгын хороо хуралдаж Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэн Төсвийн байнгын хороонд холбогдох санал дүгнэлтийг хүргүүлэхээр болсон

Тэрээр улсын их хурлын гишүүн Ням-Осорын Учрал хэлэхдээ:

 

Монгол улс төрийн бүх шатандаа цахим шилжилтийг хийж хэрэгжүүлэх ажлыг улс орон даяар эхлүүлээд, амжилттай өрнөж байгаа. Цаашлаад ирэх жил энэхүү ажлыг эрчимтэй үргэлжлүүлэхэд Монгол улсын Засгийн газар, Сангийн яам болон холбогдох яам агентлагаас ямар бодлого баримталж байгаа талаар тодруулан ярилцаж, холбогдох санал хүсэлтийг гаргалаа. Түүнчлэн "Эрүүл мэндийн салбар дахь цахим шилжилттэй холбоотой хэрэгжсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцах, цаашид авах арга хэмжээний талаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг"-ийг байгуулж" УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгээр ахлуулан УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Д.Батлут, Х.Ганхуяг, Г.Дамдинням, Т.Доржханд, Б.Саранчимэг нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулахаар тогтлоо.

 

Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан дээр тэтгэврийн хууль дэмжигдээгүй шалтгааны тайлбарыг өнөөдөр өөрийн цахим хуудаснаа тайлбарлан хүргэсэн байна.

Тэрээр Монгол Ардын намын мөрийн хөтөлбөрт тэтгэврийг шинэчлэх, хувийн тэтгэврийг нэвтрүүлэх зорилтууд туссаныг та бүхэн мэдэж байгаа. Манай намын бүлгийн гишүүд дэмжихээ илэрхийлсэн. Засгийн газраас орж ирэх хуультай нэгтгээд хэлэлцээд явах төлөвлөгөөтэй байгаа.  Улсын төсөв хэлэлцэж буй энэ үед байнгын хорооны хурлууд давхацсантай холбогдуулж зарим гишүүд өөр байнгын хороонд асуудал танилцуулж санал хэлэхтэй давхацсан тул кноп эсрэг дарагдсан болохыг та бүхэн зөвөөр ойлгоно уу хэмээн тайлбар оруулсан байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.37.20)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.