“Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогын үр дүнгийн шинжилгээ” сэдэвт судалгааны хэлэлцүүлэг зохион байгууллаа
Үйл явдал
/
2020-10-31
“Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогын үр дүнгийн шинжилгээ” сэдэвт судалгааны хэлэлцүүлэг зохион байгууллаа
 
Тус хэлэлцүүлэгт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар, Дэлхийн банкны холбогдох төлөөл, Хөдөлмөр, эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Хөдөлмөрийн харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны инситутын албан хаагчид болон Удирдлагын Академийн судалгааны баг, оролцлоо.
"Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогын үр дүнгийн шинжилгээ” сэдэвт судалгааг Удирдлагын Академийн судалгааны баг 2019 онд эхлүүлсэн бөгөөд Дэд сайд С.Зулпхар хэлэлцүүлгийн нээлтэд тус судалгааны ач холбогдлын талаар онцлон дурдав.
Судалгааны зорилго нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төрийн бодлогын үр дүн, нөлөөлж буй хүчин зүйлийг тодорхойлон, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогын онцлог, үр дүнг судалж, онол арга зүйг тоймлон шинжилж, үзэл баримтлалыг тогтоох зорилготой юм.
Тус судалгаа нь Хөдөлмөр эрхлэлтийг цогцоор нь удирдах зорилготой хийгдэж байгаа "Динамик загварыг" боловсруулахад чухал ач холбогдолтой юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.129.42.243)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.