Увс нутгийн шинэ гишүүн О.Цогтгэрэл хэрхэн ажиллаж байна вэ?
Үйл явдал
/
2020-10-31

 

УИХ-ын гишүүн Одонгийн Цогтгэрэл 2020 оны их хурлын сонгуульд Увс аймгаас сонгогдож гарч ирсэн шинэ гишүүдийн нэг. Тэрээр 2016 оны Улсын их хурлын сонгуульд тус тойрогтоо нэр дэвшээд унасан хэдий ч тууштайгаар ахин дэвшиж нутгийн зон олныхоо итгэлийг хүлээж ширүүхэн өрсөлдөөн дундаас гарч чадсан билээ.

Дөрвөн жилийн хугацаанд чуулган дээр санал бодлоо илэрхийлж, төлөөлж буй иргэдийнхээ дуу хоолойг хүргэж чадахгүй бүрэн эрхийнхээ хугацааг дуусгасан тохиолдлууд байдаг. Ард иргэд улс төрд шинээр орж ирсэн төлөөлөгчдийнхөө хэр ажиллаж буйг чих тавин суугаа . Тэгвэл Улсын их хурлын гишүүний албан ажлаа авсанаас хойш О.Цогтгэрэл гэх хүн юу ярьж хэрхэн ажиллаж буйг та бүхэнд товч хүргэе.

Тэрээр байнгын хороо болоод чуулганы хуралдаан дээр идэвхтэй санаа бодлоо илэрхийлж оролцож буй гишүүдийн нэг. Олны анхаарлыг хамгийн ихээр татсан түүний хөндөж гаргасан сэдэв бол  цаашид хөгжих, ажлын байр үүсэх боломжгүй цус ойртолтонд өртсөн сумуудад төсөв олгох шаардлага бий юу гэдэг асуудал байсан. Увс аймгийн сонгогчид манай сумдыг хөгжилгүй цус ойртолттой гэж хэллээ хэмээн эгдүүцэн хүлээж авсан бол шинэ гишүүн маань Азийн хөгжлийн банкны судалгаан дээр үндэслэж уг асуудлыг гаргаж тавьсан байдаг. Мөн Монгол улс эдийн засгийн системийнхээ эсрэг үйлдэл хийж халамжийн улс болоод байгааг ч байнгын хорооны гишүүддээ анхааруулаад авсан юм.

“Дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлж, Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцсэн. Үүнд ардчилсан намын бүлгээс санал ирүүлж Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлж тухайн горимын санаа нь дэмжигдсэн. Энэ төслийн хэлэлцүүлэгт мөн санаа бодлоо илэрхийлж байсан юм. Илгээсэн төлөөлөгч нь ажлаа сэтгэлээсээ хийж, сонгогчдийнхоо хэрэгцээ шаардлагыг мэдэрч ажиллана гэдэг их л зүтгэл шаардах байх. Үг үйлдэл бүрийг Увс нутгийхан ажин суугаа биз ээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.110.155)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.