Ж.Сүхбаатар :Монголын шүүх Худалдаа хөгжлийн банкны төлөөллөөс Голомтынх руу шилжиж байгаа юмуу?
Үйл явдал
/
2020-10-31

Дээд шүүхийн шүүгч томилогдохгүйгээс болоод шүүхийн хуульд хүртэл өөрчлөлт оруулна гээд буцаагдсан. Цогц шүүгчийн хувьд бол би баяртай байна энэ цаг үед зөв ажиллах боловуу гэж боддог шаардлага хангасан хүмүүсийн нэг. Харин Батхүлэг нэр дэвшигчийн тухай асуудлыг Их хуралд танилцуулах гээд байгаа юм бишээ ард түмэн танилцах гээд байна. Бид нар энэ дээд шүүхийн шаардлагаа өндөржүүлэх хэрэгтэй байна. Америкийн дээд шүүхийн шүүгчээ сонгож буй жишээг харахад эрх зүйн үзэл бодол, ямар хэрэг дээр яаж хандаж байсан бэ? гэдгийг хүртэл нарийн харж байна. Нуухгүй хэлэхэд яг үнэндээ МАНАН мафитай тэмцэн гэж хэлж гарч ирсэн. Худалдаа хөгжлийн банкны хуулийн хэлтсийн захирал байсан хүн дээд шүүхэд орлоо гэсэн маргаан гарсан.Гэтэл одоо голомт банкны хуулийн хэлтсийн захирлаар ажиллаж байсан хүн ороод ирсэн. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зургаадугаар зүйлд тавигдах шаардлага буй. Түүнд өмгөөлөгчөөр, шүүгч, прокуророор таваас доошгүй жил, давж заалдах шатны шүүхэд таваас доошгүй жил, хуульчдын холбооны  хууль зүйд  арваас доошгүй жил гээд заасан гэтэл энэ хүн чинь хангаж байгаа юмуу?

Ерөнхийлөгчийн зарлиг гарвал үндсэн хууль зөрчсөн хэрэгт  орохгүй юу? Тэр жил Дорлигжавыг ерөнхий прокурор болоход би хууль зөрчиж байна гэдгийг анхааруулсан дараа нь  хуурамчаар шүүхээр сургуульдаа багшилж байсан гэдэг зүйл гаргаад шаардлагаа гаргаж байсан энэний балаг олон жил үргэлжилсэн. Бид Худалдаа хөгжлийн банкны төлөөллөөс Голомтынх руу шилжиж байгаа юмуу? Энэний төлөө шүүхийн  хуулийг бид өөрчилөхөөр явж байгаа биш шүү дээ. Ерөнхийлөгчийн хууль, бидний ажиллаж буй хуулийн төсөл дээр хүртэл байгаа. 523шүүгч дотроос заавал оруулж чаддаггүй юм гэхэд байх ёстой шаардлагуудыг хангасан хүн байх хэрэгтэй. Батхүлэг нэр дэвшигчээс  асууя та хэдэн хэрэг дээр орж байсан бэ?  Нэхэмжлэгч, хариуцагчийн ямар хэлбэрээр орж байсан бэ? Хэрвээ энэ байдлаар ороход таньтай ямар нэг байдлаар хэргийн хамаааралтай шүүгч нарын хэргийг та таслан шийдвэрлэх шаардлага үүснэ. Энэ бол шудрага биш ер нь бухимдал төрж байна. Би их хуралд яах гэж орж ирсэнээ ойлгохгүй байна. Яасан айдаггүй юм, яасан ичдэггүй юм, яаасан пээдгэр юм, яасан даналзуур юм бэ та нар. Та өөрөө нэрээ татах хэрэгтэй ямар гавьяа байгуулсан гэж энд дээд шүүхийн шүүгчээр орж  ирж байна вэ?Би горимын саналтай гэж хэлж байна. Энэ танилцуулгыг бид сонсоод зүгээр өнгөрнө гэж байхгүй. Танилцуулгыг хойшлуулах саналтай байна. Би өөрөө улстөрч хүн энэ дотор хуулийн шаардлага хангах зүйл алга. Таван жил өмгөөллийн хэлтэст ажилласан гэж шүүхээр тоглох гэж байгаа бол ард нь байдаг дохиурны улсууд нь үүнийгээ зогсоо. Монголын төрөөр тоглож дууссан шүү тэр компани нь банкууд нь одоо дээд  шүүхэд орж битгий бид нарыг айлгаж доромжил. Би үүнийг жигшин зэвүүцэж байна. Ийм зарчим тогтоох гэж бид шүүхийн асуудал яриагүй биднийг элэг барьж байна. Ийм юм байхгүй шүү.

Шүүхийн дэд зөвлөлийн дарга Батбаяр дээрх асуултанд хариулахдаа:

Шүүхийн эрх зүйн байдлын тухай хуулийн 6.6.1.2т зааснаар  өмгөөлөгч, шүүгч, прокурор арваас доошгүй жил ажилласан байх шаардлага байдаг. Нэр дэвшигч Батхүлэгийн хувьд 2005 онд Хуульчийн сонгон шалгаруулалт, 2006 онд Өмгөөллийн сонгон шалгаруулалтанд тус тус тэнцэж  14 жилийн туршлагатай тул хуулийн шаардлагыг хангасан гэж үзсэн. Нэр дэвшигчийг бүртгэхдээ шүүхийн мэргэжлийн хороон дээр бүртгэдэг. Тухайн процесс нь олон байгууллагын үнэлгээ дүгнэлт дээр бүртгэгддэг. Үүнд Монголын хуульчдын холбооноос ажилласан жилийг, Өмгөөлөгчдийн холбооноос нь өмгөөлөгчөөр ажилласан жилийг нь харгалзаж энэ бүх үнэлэлт дүгнэлтийг авч шүүхийн мэргэжлийн хороонд бүртгэгдээд, шалгалтаа өгөөд тэнцээд, шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдаанаас   санал хураалт явуулсан. Ингээд  өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийн дагуу олонхийн санал авсан учраас танилцуулж байгаа юм.

Нэр дэвшигч Батхүлэг

Сүхбаатар гишүүний хэдэн хэрэгт оролцсон бэ гэдэг асуултанд хариулая. 2005 онд Хууль зүйн яамны тушаалаар өмгөөллийн эрх авсан. Үүнээс хойш жилд дунджаар 40-н хэрэг дээр оролцдог хуулийн процессийн туршлагатай. Эдгээр нь ихэнх нь иргэний хэрэг,эрүүгийн хэрэг давамгайлан оролцож ирсэн. Яг өнөөдрийн байдлаар шүүгчийн сонгон шалгаруулалтанд орох үед өмгөөллийн ажил хийж байх үед оролцож байсан 38 хэрэг байсан. Үүнийг таницуулгандаа оруулж өгсөн. Өмгөөллийн үйл ажиллагааг 10 жил явуулсан гэдэг шаардлагаар орж ирж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.139.83.199)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.