Өнөөдрийн байдлаар уг халдвараар 33 хүн эмчлэгдэж байгаагаас 24 нь хөнгөн, 9 нь хүндэвтэр байдалд байна. Өнөөдөр халдварын 6 тохиолдол нэмэгдэж, нийт тохиолдол 346-д хүрээд байгаа талаар ЭМЯ албан ёсны цахим хуудсаар дамжуулан мэдээллээ.
Хамгийн сүүлд манай улсад Будапешт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 90 хүн эх орондоо ирсэн юм. Тэдний 3 нь бага насны хүүхэдтэй гэр бүл, 2 нь жирэмсэн, 8 нь оюутан, 44 нь санхүүгийн гачигдалтай, 33 нь бусад хүндэтгэн үзэн шалтгаантай иргэн байв. Тэднийг ХӨСҮТ, ОБЕГ-ын Давтан сургалт, сургалт сэргээн заслын төв-113 дугаар ангийн “Онцгой Жаргалант” сувилал, “Эрхэс” зочид буудалд тусгаарлаад байгаа юм.
Мөн өнгөрсөн хугацаанд ОХУ-аас орж ирсэн 30 жолоочоос халдвар илэрсэн бөгөөд хамгийн сүүлд Цагааннуурын боомтоор орж ирсэн хоёр орос жолооч халдвартай нь тогтоогдсон. Тиймээс Баян-Өлгий аймгийн Цагааннуур, Увс аймгийн Боршоо боомтыг 11 дүгээр сарын 2-ноос 21 хоногийн хугацаанд түр хаахаар Засгийн газраас шийдвэрлээд байна.
Тусгаарласан нийт 31.337 хүнээс 3212 нь яг одоо тусгаарлалтад байна. Эдгэрсэн 313 хүнээс:
- хяналтад 3,
- гэрийн ажиглалтад 6,
- ажиглалтаас 304 хүн гараад байна.
-
Уржигдар 19 цаг 55 мин
-
Уржигдар 16 цаг 34 мин
-
Уржигдар 16 цаг 26 мин
-
Уржигдар 12 цаг 18 мин
-
Уржигдар 10 цаг 55 мин
-
Уржигдар 10 цаг 35 мин
-
2025-01-13
-
Уржигдар 19 цаг 55 мин
-
Уржигдар 10 цаг 55 мин
-
2025-01-13