СТО-нд 1500 оюутан оролцсон Монголын оюутны спортын V наадмын нээлтийн ёслол болно.
Үйл явдал
/
2020-11-02

Арваннэгдүгээр сарын 2-нд болох үйл явдлын тойм:

09.00 цагт Төрийн ордонд УИХ дахь МАН, АН-ын бүлэг хуралдана.

10.00 цагт ГХЯ-нд Гадаад харилцааны сайд Н.Энхтайван сэтгүүлчидтэй уулзана.

10.30 цагт Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд нийслэлийн удирдлагууд “U-money” картын шинэ үйлчилгээний талаар мэдээлнэ. Утас: 11325044

11.00 цагт ЭМЯ-наас коронавирусний нөхцөл байдлын талаар цахимаар мэдээлнэ.

11.30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Иргэдийн шударга шүүх ТББ-аас Үндсэн хуулийн дугуйлан нээсэн тухай хэвлэлийн бага хурал зарлалаа.

14.00 цагт “The Corporate Hotel and Convention Centre”-т Үндэсний ерөнхий боловсролын тогтолцоог олон улсын түвшинд хүргэх нь” хэлэлцүүлэг болно.

14.00 цагт Төрийн ордонд "Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний эрх зүйн орчны шинэчлэл" гурван талт хэлэлцүүлэг болно.

14.30 цагт Спортын төв ордонд 30 орчим сургуулийн 1500 оюутан оролцсон Монголын оюутны спортын V наадмын нээлтийн ёслол болно.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.149.250.11)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.