Макс Ферстаппен Монголчуудаас уйчлалт гуйсангүй
Б.Баабар
/
2020-11-02
Монголчуудыг доромжилсон хэргээр сүүлийн үед олны анхаарлын төвд байгаа Австрийн Ред Булл багийн голланд нисгэгч Макс Ферстаппен хоёрдугаар байрт явж байсан ч дугуй нь шатаж, өрсөлдөөнөөс хасагджээ. 
Имолад болсон уралдааны өмнө Макс Ферстаппен сэтгүүлчдэд Портиманд Лэнс Строллтой мөргөлдөөд тохиромжгүй үг хэрэглэснээ хүлээн зөвшөөрсөн ч монголчуудаас уучлал гуйсангүй.Макс Ферстаппен The Race порталд ярилцлага өгөхдөө “Юуны өмнө би хэн нэгнийг доромжлохыг хүсээгүй гэдгээ хэлье. Маш хурдтай явагддаг уралдааны үеэр тун өрсөлдөөнтэй байхад ийм зүйл тохиолддог. Би тохиромжгүй үг хэрэглэснээ хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ би хэнийг ч доромжлохыг хүсээгүй. Дараа нь би Лэнстэй уулзсан. Нисгэгч нар уурлан, маргалддаг ч таван минутын дараа л хэрүүлээ мартдаг. Буруу үг хэлснээ ойлгож байгаа ч одоо юу ч хийсэн, нэгэнт оройтсон. Юуг ч өөрчилж чадахгүй” гэж хэлжээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.214.216)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.