Д.Сумъяабазар: Хөдөөнийхөн хотод ирж ХАЛТУУР ХИЙЖ түгжрэл үүсгээд байна. Тэднийг ахиж оруулахгүй
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-11-02

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болж байна. Зөвлөгөөний үеэр Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөр Улаанбаатар хотын түгжрэл, түүнийг хэрхэн бууруулах арга замын талаарх мэдээлэл хийсэн юм. Тэрээр

  • гудамж замын сүлжээг хөгжүүлэх,
  • торлолын систем холбоос замуудыг нээх,
  • замын хөдөлгөөний зохицуулалт, төлөвлөлтийн нэгдсэн системийг бий болгох,
  • авто зогсоолын нэгдсэн системтэй болгох,
  • нийтийн тээврийг богино эргэлттэй болгох,
  • уулзвар, гэрлэн дохионы  инженерчлэл хийх,
  • 10 орчим нүхэн гарц нэмж хийх
  • албан байгууллагуудын цагийн уялдаа холбоо, зохицуулалтыг хийх, давхцалыг арилгах зэрэг ойрын хугацаанд хийх ажлын саналыг танилцууллаа. 

Түүний танилцуулгын дараа Улаанбаатар хотын захирагч бөгөөд Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазар "Хөдөө орон нутгаас Улаанбаатарт хичнээн хүн ирж таксинд явах нэртэйгээр "халтуур"-ын бизнес хийж байна вэ. Миний сонссоноор орон нутгийн 247 мянган  иргэн Улаанбаатарт ирж 35-45 хоногийн хугацаанд ажиллаж байгаад буцдаг гэсэн. Үүний ард  хулгай дээрэм, хүчирхийллийн гэмт хэрэг гарч, тэд татвар төлөхгүй, түгжрэлийг бодитоор бий болгож байна. Тэдний нарийн тоо надад хэрэгтэй байна, үүнд онцгой анхаарч, танилцуулга хийгээрэй. Тэдний тоог нарийн гаргаад, хот руу оруулахгүй байх хэрэгтэй шүү дээ. Бид өөрсдөө автомашин, түгжрэлээ яая даа гэж байхад тэд орж ирэн даац хэтрүүлж байна гэлээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.188.201)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.