Э.Оюунболдын АВАРГА цолыг хурааж барилдах эрхийг хэвээр үлдээлээ
Б.Баабар
/
2020-11-02
Улсын Дээд шүүхэд /2020.10.19/ Э.Оюунболдын нэхэмжлэлтэй шүүх хурал болох байсан ч өмгөөлөгч нь эрүүл мэндийн шалтгаантай хэмээн шүүх хурал тодорхойгүй хугацаагаар хойшилсон. Тэгвэл Улсын Дээд шүүхээс Улсын аварга Э.Оюунболдын цолыг хурааж, түүнд унасан бөхчүүдэд Улсын цол, чимэг олгохоор шийдвэрлэсэн байна. Мөн түүний 2 жил барилдах эрхийг хасах шийдвэрийг хүчингүйд тооцсон байна.    

Эргэн сануулахад, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс нэхэмжлэгч Э.Оюунболд нь сэргээшийн төрлийн хориотой бодис хэрэглэсэн нь Бүгд найрамдэх Солонгос улсын Шинжлэх ухаан технологийн институтын допингийн хяналтын лабораторийн шинжилгээний дүгнэлтээр тогтоогдож байна гэж үзэн түүний барилдаж давсан даваа бүрийг хүчингүйд тооцох, түүний барилдах эрхийг 2 жилийн хугацаагаар хасах, Э.Оюунболдод өвдөг шороодсон бөхчүүдийн давааг ахиулж, цол, чимгийг олгуулах, Э.Оюунболдод олгосон Монгол Улсын аварга цолыг хураах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн нь холбогдох хуульд нийцсэн байна гэж дүгнэсэн. Харин Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс Э.Оюунболдын барилдаж давсан даваа бүрийг хүчингүйд тооцох, Э.Оюунболдод өвдөг шороодсон бөхчүүдийн давааг ахиулж, цол, чимгийг олгуулах, Э.Оюунболдод олгосон Монгол Улсын аварга цолыг хураах саналыг хэвээр үлдээж, хоёр дахь заалт болох “түүний барилдах эрхийг 2 жилийн хугацаагаар хасах” (2021 оны 07 дугаар сарын 12-ны өдрийг дуустал) гэснийг 2020 оны 07 дугаар сарын 12-ны өдрийг дуустал гэж өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн билээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (13.58.103.70)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.