Өнөөдөр төрийн ордонд УИХ дахь МАН, АН-ын бүлгүүд хуралдсан билээ. Тэгвэл УИХ дахь ардчилсан намын бүлэг хуралдаж бүлгийн дарга Д.Ганбат Ерөнхий сайдад Уул уурхай хүнд үйлдвэрлэлийн сайд Г.Ёндонг огцруулах шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлсэн тухайгаа мэдэгдсэн.
Харин МАН-ын бүлэг сэтгүүлчдийн асуултанд хариулт өгөх үедээ төрийн өмчийн компанийн захирлууд хувийн сургууль болон гадны сургуульд суралцдаг хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлүүлсэн , улсын мөнгийг хувьдаа зарцуулсан асуудалд хэрхэн хариуцлага тооцох вэ? гэхэд тэрбээр "Хариуцлага ижил тэгш байх ёстой. Төсвийн хуулийг зөрчсөн бүгд л ижил, тэгш хариуцлага хүлээх ёстой. Эрдэнэт үйлдвэртэй холбоотой асуудал нийгмийн сүлжээгээр гарсан байна билээ. Манай бүлэг хариуцлага тооцох ёстой гэж үзэж байгаа. Засгийн газар ойрын үед хариуцлага тооцно гэж бодож байна" гэв.
-
Уржигдар 19 цаг 55 мин
-
Уржигдар 16 цаг 34 мин
-
Уржигдар 16 цаг 26 мин
-
Уржигдар 12 цаг 18 мин
-
Уржигдар 10 цаг 55 мин
-
Уржигдар 10 цаг 35 мин
-
2025-01-13
-
Уржигдар 19 цаг 55 мин
-
Уржигдар 10 цаг 55 мин
-
2025-01-13