УИХ-ын гишүүд цалингаас гадна зарцуулах эрхтэй 250 сая төгрөгөө ТББ-р дамжуулан АВДАГ
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-11-02

Сүүлийн үед төрийн өмчит үйлдвэрийн газрын дарга нар төсвийн мөнгөнөөс "хумсалж" хүүхдийнхээ сургалтын төлбөр, байрны засвар, тавилга авах зэрэгт зарцуулдаг нь тогтоогдсон. Энэ талаар харин УИХ дахь намын бүлэг нь хав дарж, чимээгүйхэн өнгөрдөг. Хамгийн ойрын жишээ гэвэл Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, "Эрдэнэт" үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэн нарын ёс зүйгүй үйлдэл үүнийг илтгэж байна. Б.Энхбаяр нарын хуульч гишүүдийн зүгээс дээрх зөрчлийг авч үзээд эрүүгийн зүйл заалттай гэдгийг анхааруулсан байдаг. 

Үүний үр дүнд МАН-н бүлэг болон Засгийн газрын хуралдаанаар дээрх асуудлуудыг авч хэлэлцээд хариуцлага тооцохоор болсон байна. Энэ тухай УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Төсвийн хуулийг зөрчсөн бүгд л ижил, тэгш хариуцлага хүлээх ёстой. Төлсөн байлаа ч гэсэн хийсэн үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээх ёстой. “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой асуудал нийгмийн сүлжээгээр гарсан байна лээ. Манай бүлэг хариуцлага тооцох ёстой гэж үзэж байгаа. Засгийн газар хариуцлага тооцно." Их хурлын гишүүн цалингаас гадна 250 сая төгрөгийг зарцуулах эрхтэй. УИХ-ын гишүүдийн төсөв гэдэгт УИХ-ын гишүүний цалин, урсгал зардал, туслахуудын зардал, тойрогт ажиллах зардал, хуулийн төслийн зардлуудаас бүрддэг. Энэ нь биднээс өмнө бий болгосон санхүүгийн журамтай юм билээ. Заавал ТББ-аар дамжуулна гэсэн журамтай. Шатахууны мөнгө авах байлаа ч гэсэн ТББ-аар дамжуулж авна. Тойрогтоо ажиллах зардлыг ч гэсэн ТББ-аар дамжуулж авдаг сонин журамтай юм билээ. Түүний дагуу л гишүүд зардлаа авч байгаа. Хязгаартай байдаг,  4.9 сая төгрөгөөс доош авах ёстой гэдэг. Нуун далдалдаг зүйл байхгүй. Бид нараас баахан тайлан авдаг. Тойрогт ажилласан, шатахууны зардлаас эхлээд томилолтын зардал гээд бүгдийнх нь тайланг өгдөг. Нуух зүйлгүй бүгд санхүүгийн зарчмаараа явж байгаа гэж бодож байна. гэлээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.21.46.78)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.