ТӨҮК мөнгийг хувьдаа завшиж, үр ашиггүй их хэмжээгээр үрж буйд гишүүдийн байр суурь...
Үйл явдал
/
2020-11-03

Х.Булгантуяа:

Эрдэнэт үйлдвэрийн хувьд бол эдийн засаг хүнд үед онц  шаардлагатай биш зүйл дээр хувь хүнтэй холбоотойгоор ийм их зардал гаргасан нь зүй бус юм.

С.Амарсайхан:

Аль ч төрийн өмчит үйлдвэрийн газрууд төсвөө хянаж зарлагаа багасгаж, орлогоо ихэсгэж улсын төсвийг нэмэх ёстой гэж бодож байна. Мэдээж орон нутгийн өмчит үйлдвэрийн газар аж ахуйн тооцоотой газрууд ашигтай ажилласан бол төлөвлөсөн орлогоосоо давж орлогоо бүрдүүлсэн бол зарим нийгмийн асуудлуудыг шийдвэрлэнэ гэсэн гэрээ хэлэлцээрүүд бий.Түүнийг тухайн байгууллагын дотоод дүрэм журамтай уялдуулж ойлгох ёстой. Үүнтэй холбогдуулж хэлэхэд төрийн өмчит үйлдвэрийн компаниудыг хянаж танаж, хатуу хяналт доор явуулж олсон орлого нь хаана юунд зарцуулагдаж буйн олон асуудлууд яригдах хэрэгтэй.

Ч.Хүрэлбаатар:

Янз бүрийн баримтууд гарч тавигдаж байгааг бид нар маш анхааралтай үзэж байдаг. Жишээлбэл Төрийн өмчит аж ахуй нэгжүүд дээр байр сууриа илэрхийлсэн. 2021 онд Засгийн газар төрийн өмчитаж ахуй нэгжийн үйл ажиллагааг онцгой анхаарах ёстой , үр ашиггүй  байдлыг багасгах ёстой. Тэр бүү хэл засаглалын асуудлыг авч үзэх ёстой. Удирдлагуудад хариуцлага тооцдог механизмыг улам сайжруулах ёстой. Үүнийг 2021 оны төсвийн төсөлд бичээд оруулсан үр дүн нь гарна гэж бодож байгаа. Ер нь зөв зүйлийг барьж авсан нь энэ үйл явдлуудаас харагдаж байна. Төрийн өмчит  аж ахуй нэгжүүд тухайн үйл ажиллагааг хамгийн сайн явуулах, зардлыг бага оновчтой хэлбэрээр авч явах ёстой гэдэг байр суурьтай байдаг. Тэр зарчимууд гарч ирж байгаа асуудлууд дээр алга хоёрдугаарт ёс зүйн асуудал байна гэж үзэж байна.

С.Ганбаатар

Өнөөдөр Монгол оронд улсын төсвийн хөрөнгө оруулалт гэхэд нэг их наяд хүрэхгүй мөнгө байна. Гэтэл монголын Төрийн өмчит компаниуд дээр эргэлдэж буй мөнгө гэвэл 32 их наяд төгрөгний мөнгөн хөрөнгө гүйлгээ хийгдэж байна. Ийм их мөнгөн дээр хяналт тавихгүй байна гэдэг Монгол орон  даяар дүүрэн хулгай, идэж ууж буй явдал, УИХ гэдэг юмуу ЗГ-ын идэж ууж буйгийн үндсийн үндэс нь Төрийн өмчит компаниудын энэ аймшигтай нууцлал. Ялангуяа “Эрдэнэт” үйлдвэрийн пүнзэнд хийж байгаад онцгой байдал зарлаж байгаад хаалттайгаар дураараа тендерийг бусдад мэдүүлэхгүйгээр идэж ууж буйн зууны мянганы том хулгай. Үүн дээр Засгийн газар, Ерөнхий сайд, Хэрэг эрхлэх газрын дарга нь онцгой үүрэг хариуцлага хүлээх ёстой. Гадаадын Хятадын компаниуд тендергүйгээр бараа бүтээгдэхүүн үйлчилгээнүүдээ авсан байна. Энэ бол жирийн ард иргэд татвар төлөгчөөс хулгайлж буй хулгай .

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.220.139.168)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.