Гүржид халдварын анхны тохиолдол 2 дугаар сарын 26-нд бүртгэгдсэн байна.Тус улсын эрх баригчид цар тахлаас болж гуравдугаар сард улс даяар онцгой байдал зарласан ч дөрөвдүгээр сарын сүүлээс эхлэн хориг цээрээ сулруулж эхэлсэн, Долоодугаар сараас эхлэн гадны жуулчидыг хүлээж авахад бэлэн хэмээн зарлаж байсан бол одоо цар тахал нэмэгдсээр байгаа билээ. . Одоогоор тус улсад халдварын улмаас 342 хүн нас барсан. Нийт 42579 тохиолдол бүртгэгдсэн байна.
Тэгвэл Гүржийн Ерөнхий сайд Георгий Гахария коронавирусээр халдварласан тухай тус улсын Засгийн газрын хэвлэлийн алба мэдээлсэн байна. Учир нь хамгаалалтын ажилтнуудынх нь нэг нь халдвар авсантай холбоотойгоор Г.Гахария 10 дугаар сарын 31-нд өөрийгөө тусгаарлажээ. Тусгаарлалтад мөн Засгийн газрын засаг захиргааны тэргүүн Натия Мезвришвили, Эдийн засаг, тогтвортой хөгжлийн сайд Натия Турнава нар орсон гэнэ.
“Түүний биеийн байдал нь сайн байна. Тэрбээр гэртээ эмчилгээ хийлгэж байна” хэмээн мэдэгдэлд дурджээ.
-
Уржигдар 19 цаг 55 мин
-
Уржигдар 16 цаг 34 мин
-
Уржигдар 16 цаг 26 мин
-
Уржигдар 12 цаг 18 мин
-
Уржигдар 10 цаг 55 мин
-
Уржигдар 10 цаг 35 мин
-
2025-01-13
-
Уржигдар 19 цаг 55 мин
-
Уржигдар 10 цаг 55 мин
-
2025-01-13