Улсын начин А.Батмөнх Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын засаг дарга болжээ
Үйл явдал
/
2020-11-03

Төрийн дээд доод бүхий л шатандаа бөхчүүдээр хаяагаа тэлж буй монголын засаг захиргааг та бүхэн юу гэж харж байна вэ?

Улсын начин Амарын Батмөнх Орон нутгийн сонгуулийн үр дүнгээр өөрийн төрсөн нутаг болох Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Засаг дарга болжээ. Тэрээр 1989 онд төрсөн. Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын уугуул, үндэсний бөхийн улсын начин цолтой бөх.

2010 онд Булган аймгийн баяр наадамд сумын заан А.Даваанямд өвдөг шороодон үзүүрлэж чимэг нэмсэн. 

2009 онд Орхон аймгийн баяр наадамд аймгийн заан Ч.Батчулуунаар долоо даван түрүүлж " Аймгийн арслан " цол хүртсэн

2011 онд АХ-ын 90 жилийн ойн баяр наадамд улсын начин Л.Наранбаатараар дөрөв, улсын өсөх идэр начин Б.Чинзоригоор тав давж " Монгол улсын начин " цолыг тус тус хүртсэн.

Монголчууд бөхөө хүндэлдэг гэхдээ ард түмэн тэр утгаараа нэр дэвшиж буй бөхчүүддээ хүндлэн хүндэтгэж сонгодог нь үнэн.  Монгол бөхийг бөх хүнийхэн хувьд хүндэлдэг түмэн олон сонгуулийн үед сонголтоороо хүндэтгэдэг  болчихож. Гэхдээ энэ хүнийг яаж ажиллаж юу бүтээж чадахын хэн нэгэн биш цаг хугацаа бидэнд харуулах болов уу? Хүндлэн бишрэх  сайхан бөхчүүдээ төрд хүндэтгэж оруулчихаад болохгүй бүтэхгүйд нь муулаад хэдэн бөхчүүдээ адгийн муугаар нь дуудаад суухаар хүндэтгэж, хүндлүүлээд буйгийн хэрэг хаана оршино вэ? Иргэд ч энэ бөхчүүдийн цувааг сайнаар хүлээж авахгүй байгаа билээ.

Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Хотын захирагч нэмээд Сумын захиргаа хүртэл бөх хүний удирдлаганд оржээ. Тухайлбал Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын иргэд Захиргааны гурван шатандаа бөхчүүдээр удирдуулж буй юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.139.97.202)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.