ЭМДЕГ:  Хөнгөлөлттэй эмийн шинэ журмыг хангах бэлтгэл муу хийгдсэн. Хэчнээн эмийн сан хамрагдсан нарийн тоо гараагүй байна
Үйл явдал
/
2020-11-03

Шаардлагатай хүнд нь тусламж үйлчилгээг хүргэхийн тулд хурууны хээ уншуулах төхөөрөмжийг ашиглаж байна. Эмнэлзүйн  удирдамжинд орсон эмнүүдээс шаардлагатай эмийг  хассан зүйл байхгүй. Харин нэг эмнээс олон төрөл байдаг шалтгаанаар хасалтыг хийсэн. Даатгалын байгууллага Олон улсын эмнэлзүйн удирдамжийн дагуу чанартай эмээр үйлчлэхийн тулд жагсаалт гаргасан. Эм ханган нийлүүлэх компаниудыг чанартай эмээр хангахад хамтарч ажиллах хүсэлт тавьсан.  Тухайн эмийг бичиж олгох өрх болоод бусад эмнэлгийн  6500 эмч байна.  

Асуулт: Эмийн сан хурууний хээ унших шинэчлэлт хараахан эхлээгүй байгаагаас эм бичилт олголт эхлээгүй. Үүнээс үүдэж даралтын эм уудаг хүн эмээ авч чадахгүй даралт харвах тохиолдол гарвал хариуцлага хэн хүлээх вэ?

Хариулт: Хурууны хээ тавиагүйгээс болоод эмийн сан эм олгохгүй байх тохиолдол байхгүй байх. Цахим шинэчилсэн шинэ программ хэрэгжүүлж буй учраас шинэ зүйл дээр бид аль аль талдаа хичээж ажиллах хэрэгтэй байна. Өчигдөр асуудлууд гарсан тэр бүр дээрээ ажиллаад явж байна.  

Асуулт: Бэлтгэлээ бүрэн хангасны дараа энэ шинэ журамаа хэрэгжүүлж болохгүй байсан уу?

Хариулт: Бэлтгэлээ өөрсдийнхөө түвшинд хангасан. Бидэнд туршиж үзэх хугацаа байсангүй. Яагаад гэвэл аравдугаар сарын хөнгөлөлттэй эм олгогдоод  дууссан байсан.

Эмийн хамааралтай тогтмол хөнгөлөлттэй эм авдаг цахимаар эм бичүүлдэг хүний тоо  148000 хүн байдаг. Эмийн нөөцийг ЭМДЕГ-тай гэрээтэй эмийн сангууд 90 хувийн хангаж ажиллах ёстой байдаг. Гэрээ хийсэн одоогоор 1000 эмийн сан байна. Нэмэгдээд явж байгаа нэгдсэн тоо бол гараагүй.

Мэдээлэл технологийн алба утсаа авахгүй эмийн сан үүсээд буй асуудлыг тодруулах боломжгүй хариулт өгөх хүн алга. Гадуур эмээ хайгаад эмийн сангуудаар явж буй хөгшчүүл их байгаа гэх асуудлууд яригдаж байгаа билээ. Үүндүүсээд буй голасуудалнь эмийн сан даатгалын цахим системтэй мэдээлэл солилцох үед гарч байна. Жор олгогч  худалдааны нэршлээр бус ерөнхий нэршлээр эм олгож байгаа. Эм нь  ерөнхий нэршлээр явна гэсэн үг. Одоо гараад буй асуудал нь ерөнхий нэршлээрээ бичүүлэх үед  зарим эмийн сан худалдааны нэршлээ засаагүй учраас тухайн эм нь гарч ирэхгүй тохиолдлууд байна. Тэгэхээр ингэж болохгүй бид иргэнд  сонголтын өгөх ёстой. Даатгалын жагсаалтанд тухайн ерөнхий нэршилд багтах таван худалдааны нэршил байвал түүний жагсаалтаас сонголтыг иргэн хийх ёстой гэсэн үг юм.  Эмийн сангууд ЭМДЕГ-аас явуулсан мэдээлэл дамжуулах гарын авлагын дагуу ажиллах ёстой гэх мэдээллийг өгс өн юм.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.143.5.15)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.