Монголын Үндэсний бөхийн холбооноос Их Эеийг хуралдуулах шийдвэр гаргажээ
Үйл явдал
/
2020-11-03

Цэцдийн зөвлөлийн хурал 2020 оны аравдугаар сарын 24-ний бямба гаригийн 11:00 цагаас Монгол Бөхийн Өргөөнд болох бөгөөд хурлаар Их Эе хурлын товыг хэлэлцсэн . Их Эе хурлыг хуралдуулах Цэцдийн зөвлөл 10 дугаар сарын 24, 25-нд хоёр өдөр хуралдах байсан ч ирц хүрээгүй билээ Тэгвэл өнөөдөр Монголын Үндэсний бөхийн холбооноос Ээлжит бус Их Эеийг 12 дугаар сарын 11-нд хуралдуулах шийдвэр гаргаснаа мэдэгдлээ.

Ээлжит тавдугаар Их Эе хурлыг зохион байгуулах бэлдэх ажлын хэсгийг 11 хүний бүрэлдэхүүнтэйгээр сонгон баталсан. Тус ажлын хэсгийн ахлагчаар дархан аварга Х.Баянмөнх, гишүүдээр улсын арслан Д.Ганхуяг, улсын гарьд Б.Гантогтох, Д.Рагчаа, И.Доржсамбуу, улсын заан Ц.Магалжав, улсын начин С.Эрхэмбаяр, Д.Жанчивдорж, бөхийн зүтгэлтэн Ү.Хүрэлбаатар, Л.Ням, МҮБХ-ны менежер С.Гантөр нар ажиллаж байсан юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.12.136.119)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.