ШЕЗ-ийн дарга Э.Батбаяр: Дээд шүүхийн шүүгчийг Парламент биш Ерөнхийлөгч сонгох ёстой
Үйл явдал
/
2020-11-04

Хууль зүйн байнгын хороо нэр дэвшигчдийг томилох асуудал орж ирсэн.Гэтэл нэр дэвшигчид үндсэн хууль зөрчсөн заалтаар орж ирлээ гэдэг үүднээс зарим гишүүд хурлаа хаяж гарсан асуудал гарлаа.

Энэ талаар Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр хариулт өглөө.

УИХ шүүгчийг томилох томилуулахгүй байх асуудал ярьж байна. УИХ гишүүд томилох томилохгүй байна гэдэг асуудал байхгүй танилцаад л болоо. Би одоо өөрчлөх боломжгүй.  Яагаад гэхээр Шүүхийн мэргэжлийн хороо гэдэг байгууллага аль тавдугаар сард шалгалтаа аваад нэр дэвшигчдээ бичээд өгчихсөн. Нэр дэвшигчид шүүхийн ерөнхий зөвлөл хамтын удирдлагатай байгууллага хуралдаан хийгээд олонхийн санал авсан хоёр нэр дэвшигчээ 5-р сарын 20ны өдөр явуулсан. Өнөөдөр юмуу түрүү долоо хоногт явуулсан зүйл огт байхгүй. Ер нь бол гацааж буй нь Их Хурал өөрөө юм.

Дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн танилцуулгийг хоёрдох удаагаа оруулаад дэмжигдсэнгүй. Тийм учраас гуравдахаа орвол мөн дэмжигдэхгүй гэвэл энэ томилгоо гацаанд орох гээд байна. Цаашдаа энэ хүний нэрийг солих уу? гэсэн сэтгүүлчийн асуултанд тэрээр:

Надад тийм эрх байхгүй. Мэргэжлийн хорооноос нэр дэвшигчид сонгогдоод Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдаанаас олонхийн санал аваад. Би 2020 оны 5н сарын 20ны өдөр Монгол улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын даргад бичиг явуулсан. Надад нэрийг солих эрх байхгүй.

Хуулиар зургаан нэр дэвшигч байсан. Тэдний гурван шүүгч, гурван өмгөөлөгч хүмүүс. Эндээс нэг шүүгч, нэг өмгөөлөгч оруулж ирсэн. Түүнээс биш дан шүүгч нараас нэг өмгөөлөгч шүүрээд авсан зүйл биш. Хамгийн өндөр оноо авсан гэдэг нь хуулиар шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн олонхийн саналыг авсан гэсэн үг. Шүүгч болох хүн мэдлэг ур чадвар, шүүгчийн ёс зүй нь намтар судлал гэдгээр өмнө нь ажиллаж байсан байгууллага удирдлага  холбогдогч хүмүүсээс судалсан. Мөн шүүхийн ерөнхий зөвлөл ёс зүйн хувьд таарах хүн мөн үү? гэдгийг харах ёстой. Энэ утгаар бид оруулж ирж байна. Хүний ёс зүй гэдэг харахдаа биш олон жилийн үйл ажиллагаа явуулахдаа үйл ажиллагаандаа ямар зарчим барьсан бэ? гэдгийг харж байгаа.

Голомт банкны хүн оруулж ирсэн гээд гишүүд ууртай байх шиг байна. Үндсэн хууль зөрчсөн үйлдэл үү?

Харин гишүүд өөрсдөө үндсэн хууль зөрчиж байна. Хэвлэл мэдээллийнхнийг  жишээ нь ТВ9 бол Энхбаярын телевиз гээд байвал ямар байх уу? Хүн ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхтэй биздээ. Ямар нэг байгууллагад ажилласнаараа улс төрийн асуудалд орж болохгүй шүү дээ. Дээр нь хууль зүйн  мэргэжлийн хороо хуульчид хуулийг дээдлэх ёстой. Хүний эрхийн дээд зарчим юу байх ёстой билээ. Ажил мэргэжлээр нь ялгаварлан гадуурхах ёсгүй.

Энд ерөнхийлөгчийн тал гэсэн юм байхгүй. Ер нь Монгол Улсын Ерөнхийлөгч бол Монгол улсын шүүгчдийг бүх насаар нь томилдог хэнтэй ч хуваагдашгүй бүрэн эрхтэй. Хэрвээ Парламент энэ эрхийг авахгэж байгаа юм бол хуулиндаа өөрчлөлт оруул.Эцэст нь хэлэхэд Шүүхийн ерөнхий зөвлөл хэзээ ч хууль бус зүйл оруулж ирэхгүй. Бүх мэргэжлийн хороо, холбоодуудын мэдээллийг та бүхэнд харуулсан.

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.179.100)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.