Ж.Байден, Д.Трамп нарын хэн нь АНУ-г удирдах вэ... ЖИНХЭНЭ ТУЛААН ЭХЭЛЛЭЭ
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-11-04

Санал хураалт хэзээ дуусах вэ? Муж мужаасаа хамаараад АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт орон нутгийн цагаар 19:00 цагаас эхлэх бөгөөд хамгийн сүүлийн муж 01:00 цагт санал хураалтаа хаах юм.

.Трамп Пенсилвани тэргүүтэй өмнөд нутгийн хэд хэдэн мужуудад тэргүүлж магадгүй болоод байгаа аж. Мөн түүнээс гадна хэд хэдэн ажиглагч Трампыг Пенсилвани мужид ялалт байгуулж магадгүй хэмээн таамаглаж байна. Гэхдээ шуудангаар санал өгч буй хүмүүсийн санал эцсийн үр дүнг яаж ч эргүүлж магадгүй юм.

Трамптай өрсөлдөж буй Ардчилсан намын нэр дэвшигч Жо Байден хэрвээ умард Каролина, Жеоржиа, Флорида, Аризона мужуудын аль нэгд нь л ялж чадвал Трампыг ялах боломжтой болно хэмээн Краушаар дүгнэжээ. Харин Трампын хувьд дээрх дөрвөөс гадна Айова, Техас, Охайо мужуудад тэргүүлж байж суудалдаа үлдэж чадах эсэх нь баталгаажих юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.225.255.187)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.