“Cirkle K” дэлгүүрийн хогийн савнаас олдсон нярай нас баржээ
Үйл явдал
/
2020-11-04

Өнгөрсөн аравдугаар сарын нэгний өдөр тус дэлгүүрийн Ард кино театрын салбарын нойлын өрөөний хогийн савнаас нярай хүүхэд олдсон билээ. Дэлгүүрийн худалдагч  нар муур хэмээн бодсон гэх боловч нярай хүүхэд уйлж байснаар түргэн дуудаж тус нярай эмнэлэгт хүргэгдсэн байдаг. Тэрээр сарын хугацаанд сэхээн амьдруулах тасагт эмнэлгийн тусламж авч байгаад өнөөдөр \2020.11.04\ нас баржээ.  Хогийн саванд хаягдаж хүйгээр нь халдвар дамжсан мөн хогийн саванд хаяхдаа кофены шаар нүүрэн дээрээс нь асгаснаас болж ам хамраар дамжин цусанд нь халдвар тархсан.

Цагдаагийн байгууллагаас эцэг эхийг нь олж тогтоосон бөгөөд хуулийн хариуцлага хүлээлгэх нь тодорхой. Хариуцлага хүлээж чадаагүй бүсгүй хүнийг ийм нөхцөл байдал руу түлхсэн эцэг нь үрээ сахисаар эцсийн замд нь үджээ.  Төлөвлөгөөгүй жирэмслэлт , хариуцлага хүлээж чадахгүй байдал нь эцэстээ эцэг эх хоёрыг хуулийн хариуцлага хүлээхэд хүргэлээ.

Ирэх л гэж зорин зорин ирсэн хөөрхий үрийг ийм байдалтайгаар буцаагаад явуулсан нь яасан харамсалтай вэ? Гэтэл үртэй болж чадахгүй үрийн заяа гуйгаад ч ирдэггүй, хөтлөх үртэй болохыг л хүсэж амьдардаг яасан их гэр бүлүүд байдаг гээч. Үрийн заяаг хэчнээн хүсээд ирдэггүй юм. 

Төрсөн эцэг нь хариуцлагаа хүлээж чадахгүй, төрүүлсэн эх нь тээсэн үрээ амьд эсэхийг нь мэдэхгүй хогийн саванд хийгээд хаядаг. Хоёр талын хариуцлагагүй ухамсаргүй үйлдэл юунд хүргэчихэв дээ?. Хүмүүний заяаг олон төрсөн бяцхан зүрх нь амьдрахын тулд  хэчнээн их хичээсэн болоо. Тийм нөхцөл байдлаас амьд үлдэж  амьдархыг хүсэн өвдөлт шаналалыг бяцхан биендээ мэдэрсээр яваад өглөө. Нэгхэн сар амьдрахдаа яасан их зүйлийг үзэвдээ... Ахин төрөөд сайн эцэг эхийн үр болж мэндлээд хайр халамжаар дүүрэн амьдраарай. Ум сайн амгалан болтугай.

ЭЦЭГ ЭХЧҮҮДЭЭ  

Бүсгүй хүнийг гомдоочих вий,Үрийн заяагаа үргээчих вий гээд Эрэгтэй хүүхдээ эмэгтэй хүнийг хайрладаг хариуцлага хүлээдэг жинхэнэ эр хүн болгож өсгөөрэй. Эмэгтэй хүүхдээ тэсвэр хатуужилтай, өрөвч нинжин сэтгэлтэй болгож өсгөөрэй. Яагаад залуучуудаас минь ийм  үйлдэл гарах болов?  

Сэтгэгдэл:
Таны IP: (18.226.4.191)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.