Дахин хоёр хүнээс КОРОНАВИРУС илэрч НИЙТ 352 БОЛЛОО
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-11-04

Сүүлийн хоёр хоногт ХӨСҮТ-ийн Вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн явуулын авто лаборатори, Сэлэнгэ аймгийн салбар лабораторид нийт 613 хүнд шинжилгээ хийхэд гурван хүнээс Covid-19 илэрлээ. Тодруулбал, аравдугаар сарын 20-нд Энэтхэг улсаас ирсэн хоёр хүний давтан шинжилгээнээс Covid-19 илэрсэн байна. Насны хувьд 21 настай эрчүүд ажээ. Мөн арваннэгдүгээр сарын 2-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн 33 настай, ОХУ-ын тээврийн жолоочийн шинжилгээнээс Covid-19 илэрсэн байна.

Монгол Улсад нийт батлагдсан тохиолдол 352 болж, үүнээс 314 буюу 89.2 хувь нь эдгэрчээ. Нийт 309 хүний ажиглалт, тандалтын хугацаа дууссан. Гэрийн ажиглалтад гурван хүн, сувилалд хоёр хүн байна.

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 38 хүн эмчлүүлж буйгаас 30 нь хөнгөн, найман хүний биеийн байдал хүндэвтэр байна гэж ЭМЯ-наас мэдээллээ. Одоо ХӨСҮТ-д 68 хүн ажиглалт тандалтад байгаа бол халдвар авч, эмчлүүлж буй 16 тээврийн жолоочийн 12 нь гадаадын иргэн юм байна.

Шинжилгээний хариу нь сөрөг гарсан иргэдийн мэдээллийг задалбал,

  • Арваннэгдүгээр сарын 2-нд Өмнөд Судан улсаас ирсэн 220 энхийг сахиулагч,
  • Аравдугаар сарын 15-нд Бээжин-Улаанбаатарын онгоцоор ирсэн 145 хүний давтан шинжилгээ
  • Аравдугаар сарын 21-нд Замын-Үүдээр орж ирсэн 74 хүний давтан шинжилгээ,
  • Ажиглах байранд тусгаарлагдсан 21 хүний давтан шинжилгээ,
  • Үүрэг гүйцэтгэн ажилласан 27 хүний шинжилгээ
  • Тандалтын зорилгоор цуглуулсан 31 сорьцод шинжилгээ
  • ХӨСҮТ-д тусгаалагдсан 10 хүний шинжилгээ,
  • Алтанбулаг боомтоор ирсэн 64 жолооч, төмөр замын дөрвөн машинистын шинжилгээ,
  • Баян-Өлгий аймгийн Цагааннуур боомтод 13 хүнд хийсэн шинжилгээ,
  • Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан нэг хүний давтан шинжилгээнээс Covid-19 илрээгүй талаар ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү мэдээллээ.

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.151.220)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.