"Харааны бэршээлтэй хүүхдийн 116-р сургууль"-ийн 24 багш ажлаа хаялаа
Үйл явдал
/
2020-11-04

МУ-ын хэмжээнд ганцхан байдаг “Харааны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургууль” бол нийслэлийн 116-р дунд сургууль юм. Тэгвэл тус сургуульд өнөөдрийн байдлаар 36 багш багшлах байсан бол 8 багш хүүхдүүдэд хичээл орж байна. Энэ талаар 116-р сургуулийн захирал Д. Мөнхбаатар хэлэхдээ: "Багш нар  2020 оны 9-р сарын 16-ны өдөр Нийслэлийн 116-р дунд сургуулийн хамт олон бид яамны томиллогоог хүлээн зөвшөөрөхгүй тул захиралын үүрэг гүйцэтгэгч Д. Мөнхбаатар тантай хамтран ажиллах боломжгүйг мэдэгдэж.

2020 оны 9-р сарын 17-ны өдөр ажлын 8 цагтаа багтааж ажил үүргээ хүлээлгэж өгөхийг шаардаж байна гэсэн бичиг ирсэн юм. Үүний дагуу багш нарт ямар үндэслэлтэйгээр бичиг хүргүүлж байгаа учир шалтгаанаа бичиж албан ёсны гарын үсгээ зурж баталгаажуулж хэмээн шаардлага хүргүүлсэн юм. Гэтэл багш нар яаманд бас өргөдөл гаргасан байсан. Учир шалтгааны улмаар шаардлагын мөрөөр яамнаас ажлын хэсэг гарч манай сургууль дээр болон үүрэг гүйцэтгэгч миний ажлын талаар шалгалт хийсэн  юм. Яамын шаардлагын мөрөөр шалгахад дүгнэлт нь Д.Мөнхбаатар гэх хүн ажлаа хийж чадахгүй байгаа юм бол биш багш нарт бас асуудал байна. Хамтдаа хөгжих ёстой юм байна гэдэг дүгнэлтэд хүрсэн юм. Гэтэл  багш нар энэ дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй, сургуульдаа ажил үүргийн шалгалт хийж, багш нарт заавар зөвлөгөө өгсөнд багш нар дургүйцсэнд гол учир байгаа юм" хэмээн тайлбарласан юм.

Харин багш нар хэлэхдээ: "Харааны бэрхшээлтэй хүүхдийн сурах, амьдрах нөхцөл нь ихээр зөрчигдөж байгаа. Хүчирхийлэлд өртөж байгаа нь улам ихсэж байна. Асуудлууд огт шийдэгдэхгүй байгаад бухимдаж байна. Харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн эрх ингээд л зөрчигдсөөр байх уу? Энэ хүүхдүүд болон, эцэг эхчүүдэд маш их хүндрэл бэрхшээлүүдтэй тулгардаг энэ асуудлыг бид сөхөж ярьж шийдэх хүртэл нь явахыг хүсэж байна" хэмээн хэллээ.

Ард иргэдийн дунд хөндөгдөж байгаа асуудал бол боловсролын шат, шатны дарга цэргүүдээс болж эцэг эхчүүд болон сурагчид их хохирч бухимдлаа илэрхийлж буй сэтгэгдэл нь сошиал орчинд газар авсаар... ИРГЭД дургүйцлээ илэрхийлсээр... 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.30.236)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.