Шинэ жилийн баярыг өргөн хүрээнд ТЭМДЭГЛЭХИЙГ ХОРИГЛОЛОО
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-11-04

Засгийн газрын ээлжит хуралдаанаар өнөөдөр /2020.11.04/ Сovid-19-ийн халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс хэд хэдэн асуудал хэлэлцэж, шийдвэрлэсэн байна. Энэ талаар Шадар сайд Я.Содбаатар хэвлэлийнхэнд мэдээлэл өгч байна.

Шадар сайд хэлэхдээ "Covid-19-ийн хоёр дахь давалгаа дэлхийд нүүрлэж байна. Монгол Улсын хувьд халдвар тархах өндөр эрсдэлтэй хэвээр байна. Тиймээс шинэ жилийн баяраар олныг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглож байна. Шинэ жилийг гэр бүлээрээ тэмдэглэх нь нээлттэй" гэв.

Мөн арванхоёрдугаар сарын 21-нээс эхлэх сурагчдын амралтыг наашлуулж, ирэх сарын 18-наас хоёрдугаар сарын 1-нийг өдрийг хүртэл амраах шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргасан талаар БШУ-ны сайд Л.Цэдэвсүрэн мэдээллээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.17.176.72)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.