Тээврийн хэрэгслийнхээ өвлийн дугуйг тавиагүй тохиолдолд 20000 төгрөгөөр торгоно.
Үйл явдал
/
2020-11-04

Дугуй бол машины аюулгүй байдлын хамгийн чухал хэсэг. Зуны дугуйтай хөдөлгөөнд оролцоход тоормос гишгэсэн тохиолдолд 10-15 метр хол  зайг туулдаг. Дугуйгаа улиралд нь тохируулж солиогүйн улмаас өөрийн болоод бусдын эд хөрөнгөд хохирол учруулах сөрөг талтай. Дугуйгаа сольж амжаагүй замын хөдөлгөөнд оролцсон бол Зөрчлийн тухай хуулийн 14.7.15д зааснаар иргэнийг  20000 төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр  торгодог хуультай. Цас ороход ослын дуудлага 2 дахин өсдөг үзүүлэлт нь дугуйгаа солиогүй жолооч нарын дунд их тохиолддог. Тийм учраас эрхэм жолооч та бүхэн замын хөдөлгөөний дүрмээ баримталж, аюулгүй байдлаа ханган замын хөдөлгөөнд оролцохыг уриалж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.35.193)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.