Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар өнөөдөр (2020.11.04) Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулах үеэрээ сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.
“Баяр наадамд шөвгөрсөн бөхчүүдээс допингийн шинжилгээ авдаг болсноос хойш нийтдээ 30 гаруй бөх шинжилгээнд бүдэрч байсан. Баяр наадмын тухай хуулийн дагуу допинг хэрэглэсэн нь тогтоогдсон бөхчүүдийг 6 сараас 2 жил хүртэлх хугацаагаар барилдах эрхийг нь хасах, цол хураах зэргээр хариуцлага тооцдог. Зарим нь зургаан сараар. Зарим нь хоёр жилээр ч хасуулж байсан. Хууль, журмынхаа дагуу хариуцлага ногдуулж, нэр бүхий гурван бөхийн барилдах эрхийг 11 сарын хугацаатай хассан нь үнэн. Ирэх зургаан сар хүртэл барилдах боломжгүй. Ер нь бол Баяр наадмын тухай хуулийг өөрчлөх шаардлага бий. Жишээ нь, бөхчүүдийн допингийн шинжилгээнээс ямар бодис, ямар хэмжээтэй, ямар шалтгааны улмаас илэрснийг нарийн тогтоож, тэр дагуу барилдах эрхийг хасах хугацааг тогтоох нь зөв. Энэ талаар би үүрэг өгсөн байгаа. Эрдэмтэн, судлаач, анагаах ухааны салбарынхантайгаа хэлэлцүүлэг хийж, анхаарал тавьж, шийдэл ол гэдэг чиглэл өгсөн. Хэлэлцүүлгийн дараа бид Баяр наадмын тухай хуулийг шинэчлэн найруулсан хуулийн төсөл өргөн барина” гэлээ.
Энэ жилийн Үндэсний их баяр наадамд зодоглож шөвгөрсөн гурван бөх буюу Улсын аварга Н.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдагва, улсын харцага Б.Бат-Орших нарын шинжилгээнээс допинг илэрсэн. Зарим нь тодорхой тайлбарыг ард олондоо өгч уучлал хүлээсэн билээ.
-
Уржигдар 19 цаг 55 мин
-
Уржигдар 16 цаг 34 мин
-
Уржигдар 16 цаг 26 мин
-
Уржигдар 12 цаг 18 мин
-
Уржигдар 10 цаг 55 мин
-
Уржигдар 10 цаг 35 мин
-
2025-01-13
-
Уржигдар 19 цаг 55 мин
-
Уржигдар 10 цаг 55 мин
-
2025-01-13