Я.Содбаатар: 2021 онд маш олон тэгш ой давхцаж буй учир бусад жилүүдийнхээс илүү төсөв зарцуулагдана
Үйл явдал
/
2020-11-04

Төсөв одоогоор батлагдаагүй байна. Ирэх жил маш олон тэгш ой давхцаж байгаа. Он гараад нийт 10 гаруй аймаг, 100 гаруй сумын тэгш ойтой, Ардын хувьсгалын 100 жил, улс төрийн нам үүсэн байгуулагдаад 100 жил, Судар бичгийн хүрээлэн, Шинжлэх ухааны академийн 100 жил, Монгол Улс бүрэн эрхэт улсын хувьд дипломат харилцаа тогтоож, гадаад оронтой гэрээ байгуулсны 100 жил, НҮБ-д элссэний 60 жил, Монгол хүн сансарт ниссэний 40 жил гээд олон тэгш ой давхцаж байгаа.

Тиймээс Ардын хувьсгалын ойн хүрээнд ололт, амжилтаа сурталчлах, түүх өв соёлоо сурталчлах чиглэлээр тодорхой ажил хийх санал гарсан. Тэгш ойг зохион байгуулах хүсэлтэй ТББ-аас 60 гаруй тэрбум төгрөгийн санал ирсэн. Одоогоор улсын төсөвт 10 гаруй тэрбум төгрөг тусгаад байна. Энэ төсөв батлагдаад гараад ирвэл ард иргэдэд зарлах, тэгш ойн тэмдэг гаргаж, иргэдээ шагнах гэх мэт бусад жилийнхээс илүү төсөв зарцуулагдана.     

Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.138.104)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.