Сурагчдын амралтыг ирэх сарын 18-нээс эхлүүлнэ
Үйл явдал
/
2020-11-05

 Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэд хэдэн шийдвэр гаргажээ. Гаргасан шийдвэрийн талаар Шадар сайд, УОК-ийн дарга Я.Содбаатар мэдээлэл өгөв.

Тэрбээр "Коронавирусийн нөхцөл байдлыг харгалзан үзээд шинэ жилийн арга хэмжээг хориглох шийдвэр гаргаж байна. Ер нь дэлхий нийтийг сандаргаж байгаа энэхүү тахлыг даван туулах хүртэл олон нийтийн арга хэмжээг хязгаарлах чиглэл барьж байна. Мэдээж үйлчилгээ, рестораны салбарт хүндээр тусч байгаа ч нийтийн иргэдийн эрх ашигийг хамгаалах ёстой. Гэхдээ мэдээж гэр бүлийн хэмжээнд тэмдэглэх нь нээлттэй. Зөвхөн байгууллага, төрийн байгууллагууд нэгдсэн зохион байгуулалттай шинэ жил тэмдэглэдэг, үүнийг хориглож байна. 

Шинэ жилийн үеэр үйлчилгээний байгууллагууд хэвийн ажиллана. 30, 40 хүнээс дээш нэгдсэн арга хэмжээг хориглож байна" гэв.

ЕБС-ийн сурагчдын амралтын талаар БШУ-ны сайд Л.Цэдэвсүрэн "Бид эхний улирлын хичээлээ тогтоосон цагтаа дуусгахаар ирэх сарын 18-н хүртэл хичээллээд хоёрдугаар сарын 1-н хүртэл амарна. Хоёрдугаар сарын 1-нээс хоёрдугаар улирлын хичээл эхэлнэ.

Магадгүй COVID-19-ийн нөхцөл байдал хүндэрвэл цахимаар хичээллэх бэлтгэлээ бэлдчихсэн байгаа.

ЭМЯ-тай хамтраад эрүүл сургууль, эрүүл цэцэрлэг гэсэн арга хэмжээг хэрэгжүүлж байна. Аль болохоор танхимын хичээлийг үргэлжлүүлэх нь үр дүнтэй гэдэг дээр санал нэгдэж байгаа" гэлээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.29.22)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.