Жо Байден ялвал түүний шүтэн бишрэгч нь хоёр сая доллар хожно
Үйл явдал
/
2020-11-05

Хэн нэгэн нь дэлхийн хамгийн том онлайн бооцооны бирж болох Бетфайр бирж дээр дараагийн ерөнхийлөгч  Байден сонгогдоно гэж 1 сая паунд буюу 1.29 сая долларын бооцоо тавьжээ.

Дээд шүүхийн 2018 оны шийдвэрээр АНУ-ын сонгуулийн дүнд мөрий тавихыг хориглосон. Гэвч спортын мөрийтэй тоглоом хууль ёсны байдаг учраас тус улсын ихэнх хэсэгт мөрийтэй тоглоом тархсан байдаг. Гэхдээ Нэгдсэн Вант улсын хууль ёсны бооцооны зах зээл дээрх сонгуулийн талаар мөрийтэй тоглох нь огцом өсч байгаа. 2020 онд АНУ-ын санал хураалтыг түүхэн дэх хамгийн их бооцоот арга хэмжээ болжээ.

Өнөөдөр АНУ-ын сонгуулийн дүн хараахан гараагүй байгаа ч тодорхой болсон гэж харж болохоор байна. Жо Байден 267 төлөөлөгчийн санал авсан бол ДоналдТрамп 214 төлөөлөгчийн саналтай сонгуулийн явц үргэлжилж байна. Хэн түрүүлж 270 төлөөлөгчийн санал авсан нь ялалт байгуулах билээ. Жо Байдены ялалтанд мөрий тавьсан эрхэм 4тэрбум төгрөг буюу 1.29 сая долларыг мөрийнд тавьсан бөгөөд хэрвээ ялалт үргэлжилсээр байвал мөрийцөгч 6тэрбум төгрөг болгож мөрийгөө өсгөж авах юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.40.32)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.