Халдварын голомтод ажиллаж буй эмнэлгийн мэргэжилтнүүдийн ар гэрт мөнгөн тэтгэмж олголоо
Үйл явдал
/
2020-11-05
 

Халдварын голомтод ажиллаж буй эмнэлгийн мэргэжилтнүүдийн ар гэрт мөнгөн тэтгэмж олголоо


Дэлхий дахинд тархаж буй коронавируст (COVID-19) халдвар Монгол улсад анхны зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдснээс хойш 8 сарын хугацаанд ЗӨСҮТ-ийн хариу арга хэмжээний 8 багийн нийт 92 мэргэжилтэн дотооддоо халдвар тархахаас урьдчилан сэргийлэн ажиллаж байна.

Монгол улсын Засгийн газраас Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, халдварын голомтод ажиллаж буй эмнэлгийн ажилтнуудын ар гэрт дэмжлэг үзүүлэх зорилгоор гаргасан шийдвэрийн дагуу Эрүүл мэндийн сайдын тушаалаар Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн эмч, мэргэжилтнүүдэд  олгож буй мөнгөн тэтгэмжийг Эрүүл мэндийн дэд сайд Ш.Анхмаа гардууллаа.

 
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.21.106.7)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.