Аймгийн тамгын газраас ИТХ-ын төлөөлөгчдөд мэдээлэл хийж байна
Үйл явдал
/
2020-11-05
Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын зарим алба хэлтсээс аймгийн ИТХ-ын төлөөлөгчдөд мэдээлэл хийж байна. 

Аймгийн ИТХ нь дарга, тэргүүлэгчдээ сонгоод долоо хонож буй. Нийт 35 төлөөлөгчөөс шинээр сонгогдсон 15 төлөөлөгч байгаа юм. Нутгийн удирдлагын өөрөө удирдах ёсны байгууллага ИТХ, Төрийн удирдлага болох Засаг даргын үйл ажиллагаа хоорондын уялдаа холбоог хангахын тулд тус үйл ажиллагааг зохион байгуулж буй юм.     

Төлөөлөгчид Статистикийн үйл ажиллагаа, Орон нутгийн хөгжлийн бодлогыг тодорхойлох хөрөнгө оруулалтын ажлын нийгэм эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх нь, Аймгийн төрийн сангийн хэлтсийн үйл ажиллагаа, орон нутгийн төсвийн төслийн бүтэц, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, АТГ-ын зөвлөмжийн хэрэгжилтэд анхаарах асуудал, Худалдан авах үйл ажиллагааны талаар, хяналт шинжилгээ үнэлгээний талаар, төлөөлөгчийн манлайлал ёс зүй гэсэн сэдвүүдээр мэдээлэл сонсоно.Тус үйл ажиллагаа өнөөдөр 16:00 цаг хүртэл аймгийн Тамгын газрын хурлын зааланд үргэлжилнэ.

Мэдээллийн төв

 

 
 
 
 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.22.61.218)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.