Олон хоног хоолгүй, хараа хяналтгүй орхигдсон хүүхдийн АМИЙГ аварчээ
Үйл явдал
/
2020-11-05

Олон хоног хоолгүй, хараа хяналтгүй байсан хүүхдийн амийг аварч, эмнэлгийн тусламж үзүүллээ. Засгийн газрын 62 дугаар тогтоол, ОБЕГ-ын даргын А/244 дүгээр тушаалаар нийслэлийн СХД-ийн гэр хороолол бүхий 35 хорооны нутаг дэвсгэрт амьдардаг айл өрхүүдийн түүхий нүүрс хэрэглэж байгаа эсэх, галын аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга  хэмжээний хүрээнд 2020 оны 11-р сарын 04-ний өдөр үзлэг шалгалт явуулахад СХД-ийн 35 дугаар хорооны 2-р хэсэгт түр оршин суух, хаяг тодорхой бус иргэн Н-ийн гэрт 2 өдөр дараалан очиход 4 настай эмэгтэй хүүхэд газарт хэвтсэн, орчиндоо харьцаагүй, даарсан, 2 хоног хоол идээгүй өлссөн байдалтай байсан.         

Иймд Онцгой байдлын албаны алба хаагчид охиныг хүүхдийн тусламжийн утас 108-д мэдэгдэж, эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлсэн байна. Охин тураалтай буюу жингийн дутагдалтай, биеийн хэсгээр шарх сорвитой байсан. Охиныг холбогдох байгууллагад хүлээлгэн өгч хүүхдийг түр хамгаалах байранд тусгаарлаад байна.

Охины ар гэрийн байдлыг холбогдох албаныхан шалган, судалж эхлээд байна. 

 

Эх сурвалж: Нийслэлийн Онцгой байдлын газар

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.119.170)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.