Үндэсний оношлогооны төв Монголдоо хавдрыг хянах боломжтой MRI  аппаратыг нэвтрүүлж байна.
Үйл явдал
/
2020-11-06

Улсын хоёрдугаар төв эмнэлэг Үндэсний оношлогооны төвийн Дүрс оношлогооны төв нээлттэй хаалганы өдөрлөг өнөөдөр \2020.11.06\ зохион байгууллаа. Тухайн оношлогооны төв нь дэлхийн жишигт нийцсэн оношлогооны төв бөгөөд гадагшаа эмчлүүлэхээр явж буй иргэдийн 3\1 нь зөвхөн оношлогоо хийлгэхийн тулд явдаг учраас тэр тоог багасгаж эх орондоо илүү бага зардлаар цаг хугацаа хэмнэн оношлогдох боломжтой болсон юм. Монгол улс  хавдрын өвчлөл ихтэй орон. Тэр утгаараа энэ төв зайлшгүй хэрэгтэй цаг хугацааны хувьд ч гэсэн Ковид19-тэй энэ цаг үед дотооддоо үйлчилж оношлогоо үйлчилгээгээ явуулж буйн эх орондоо оношлогдож буйн ихээхэн дэвшилт юм.

2020 онд хөхний хорт  хавдарыг хөх тайрахгүйгээр сугалж авах технологийг улсдаа буюу улсын хэмжээнд нэвтрүүлсэн. Хөхөнд буй хавдрыг хэсгийн мэдээгүйжүүлэлтийн дор зөвхөн тусгай зориулалтын аппаратаар хадврыг эсийг сорж авдаг технологи. Үйлчлүүлэгчид ямар нэгэн зовиур байхгүй шинэ технологи юм. Энэ нь дэлхийд  2004 оноос хойш анх нэвтрээд 2012 оноос эрчимтэй хөгжиж эхэлсэн. Олон улсад хийгдэж буй шинэ технологийг нэвтрүүлж байна гэдэг гадагшаа явах урсгалыг тодорхой хэмжээнд бууруулж байна. 

Хөхний хавдарыг соруулж авдаг аппарат- Bexcore

Том хэмжээний шарх үүсэхгүй, зөвхөн хавдрын эдийг соруулж авна, хэсгийн мэдээгүйжүүлэлт хийгдэнэ, эмнэлгийн ор хоног цөөн, нөхөн сэргэх хугацаа богино, оношилгооэмчилгээг хослуулах, хүндрэлийн хувь маш бага, гоо сайхны ач холбогдолтой.

Хөхний хорт хавдарыг төхөөрөмжийн тусламжтайгаар соруулж гаргасан хөхний хавдарын эд

Цөсний замын өвчлөлүүд урд жилүүдээс илүү тохиолддог болоод байна.Үүнд дурангийн хагалгаагаар цөсний  замд тэлэгч  форсунк тавих эмчилгээний аргууд бий. Хэвлийн хөндий, элэг, нойр булчирхайн хавдрын үед хийгддэг. Өндөр давтамжтай радио долгионоор түлэх эмчилгээний аппарат нь элэгний хавдар, уушгины хавдар,бөөрний хавдар, бамбайн зангилаа, яс нугасны хоргүй хавдар, хөлийн судасны бүдүүрэл  зэрэг эмгэгүүдийг түлж эмчилнэ.

Дүрс  оношлогооны төвийн дарга Б.Эрдэнэбулган дүрс оношлогооны төвийн үйл ажиллагааны талаар сэтгүүлчдэд яриа өгөв.

Дүрс оношлогооны төв 15-16 аппарат, тоног төхөөрөмжтэй ажиллаж байна.  Үүнд рентген зураг, рентген харалт, хэт авиа буюу эхо, компьютер томографи, MRI шинжилгээ нэмээд энэ сараас зарим төхөөрөмж ашиглалтанд орно. Өдөрт нийтдээ Амбулаторироор 300-400 хүн тогтмол үйлчлүүлж байна. Өнөөдрийн өдөрлөг олон улсын дүрс оношлогооны өдөрлөгийг угтсан танилцуулга. Дүрс оношлогооны төв нээгдэснээс хойш иргэддээ анх удаа энэ  үйл ажиллагааг хүргэж байна. Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийг танин мэдүүлж байна. Ялангуяа дүрс оношлогоо бол эрт илрүүлэгт ихээхэн ач холбогдолтой, харьцангуй бага зардлаар эмчлүүлнэ гэсэн үг. 2020 он хэд хэдэн шинэ технологи нэвтрүүлж сайн ажилласан. MRI аппаратыг нэвтрүүлж гурван тесла буюу хамгийн сүүлийн үеийн шинэ технологийг монголд нэвтрүүлсэн.  Хавдрын үсэрхийлэл, хавдрын дахилт, хадварт хяналт хийдэг хамгийн гол аппарат энэ аппаратанд орохын тулд хүмүүс  маш ихээр гадагшаа явдаг. Энэ үйл ажиллагааг монголдоо хийх боломжтой болсон . Аравдугаар сарын аравнаас эхлэх байх гэсэн урьдчилсан таамагтай байгаа. Энэ онд багтаад Хавдарын аппарат маань ашиглалтанд орно.

Уг үйл ажиллагаанд Дүрс оношлогоо болон Улсын хоёрдугаар төв эмнэлгийн эмч ажилчид, үйлчлүүлэгчид хамрагдаж. Тасаг салбар болгоны мэргэжилтэн эмч нар өөрсдийн явуулж буй үйл ажиллагаа эмчилгээ үйлчилгээний талаар танин мэдүүлэх зорилготой яриа танилцуулга хийлээ.

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.114.85)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.