Түүхий нүүрсийг түлж буй айл өрхүүдэд үзлэг шалгалт хийхээр онцгойгийн албан хаагчид томилогдон ажиллаж буй билээ. Өчигдөр гэртээ даарсан байдалтай, 2 хоног хоол идээгүй дөрвөн настай хүүхдийг илрүүлж хамгаалах байранд шилжүүлэн хүлээлгэн өгсөн бол өнөөдөр бас нэгэн хүүгийн амийг аварчээ.
Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороонд онцгой байдлын алба хаагчид гэрийн өрх шатаж байхтай таарч шуурхай унтрааж, 7 настай хүүхдийг галын аюулаас аварлаа.
Өнөөдөр 11:30 цагийн үед нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагч, хошууч В.Мөнхдэлгэр, ахлах дэслэгч Х.Маамуу, Таван толгой түлш ХХК-ийн хяналтын ажилтан Т.Алтанцэцэг нар СХД-ийн 9 дүгээр хорооны 2-р хэсгийн айл өрхүүдээр гал түймрийн аюулгүй байдлын үзлэг шалгалтаар ажиллажээ.
Энэ үед айлын гэрийн тооно шатаж байсныг унтраасан байна. Түүнчлэн Гал түймрийг унтраах үеэр тус айлд 7 настай эрэгтэй хүүхэд харгалзах хүнгүй унтаж байсныг сэрээж аюулгүй газарт гаргасан байна. Бага насны хүүхдийг харгалзах хүнгүй гэрт нь үлдээхгүй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас анхаарууллаа.
-
Уржигдар 19 цаг 55 мин
-
Уржигдар 16 цаг 34 мин
-
Уржигдар 16 цаг 26 мин
-
Уржигдар 12 цаг 18 мин
-
Уржигдар 10 цаг 55 мин
-
Уржигдар 10 цаг 35 мин
-
2025-01-13
-
Уржигдар 19 цаг 55 мин
-
Уржигдар 10 цаг 55 мин
-
2025-01-13