Ц.Цогт: Монголчууд өнөөг хүртэл хараат бус ШҮҮХТЭЙ БОЛЖ ЧАДААГҮЙ.
Үйл явдал
/
2020-11-06

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн танилцуулгыг хийж байна. Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч Цэндийн Цогтын танилцуулгыг хийлээ.  Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг төлөөлөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр, мөн нэр дэвшигч Ц.Цогт  хуралдаанд оролцож байна. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Улсын дээд шүүхэд нэр дэвшүүлэхээр хоёр шүүгчийг танилцуулсан. Шүүгч Ц.Цогт нь салбартаа нэр хүндтэй, дадлага туршлагатай учраас дэмжиж байна. Нөгөө нэр дэвшигчийг ямар учраас дэмжсэнгүй вэ? Би Улсын дээд шүүхийн шүүгч шүүн таслах ажиллагааны туршлагатай байх ёстой гэж бодож байгаа. Цаашдаа анхан болон давж заалдах шатанд 15-16 жил ажилласан туршлагатай байх ёстой гэж бодож байна. Ц.Цогт шүүхийн хувьд шаардлага хангаж байна. Шүүхийн багц хуулийг хэлэлцэхдээ дээд шүүхийн шүүгчийг сонгох шалгуур, шаардлагыг сайжруулах шаардлагатай байна.

Ц.ЦОГТ: 

Хараат бус шүүхтэй байж чадаагүй гэдэг асуулт тавьсан. Институцийн хувьд бие даасан хараат бус байдалтай шүүх байх явдал нэлээн хүндрэлтэй. Бие даасан шүүхтэй болж чадаагүй. Хариуцлагын асуудлаас болоод институцийн асуудал бий. Олон шүүгч институцийн алдаанаас болоод шударга ажиллаж байгаа. Олон улсын байгууллагын судалгаагаар олон жил Монгол Улс шүүхийн хараат бус байдлаар 120-д орж байгаа. Олон нийтийн итгэл үнэмшил сул байна гэдгээр ийм үнэлгээ авч байна. Хүн болгон шударга ёсыг хүсч байна. Би шүүхэд 22 жил ажиллаж байна. Анхан, давах шатны шүүхэд. Хувь шүүгчийн хувьд биеэ даагаад, хүний шахалт, дарамтад орохгүй ажиллаад ирсэн. Цаашид ч тэгж ажиллана. Үүнд эргэлзээ алга.  Бусад шүүгчийн ур чадварын талаар шүүмж хэлэхийг хориглосон байдаг. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх ёстой. 

 

 

-

Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.83.176)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.