Хүнс, хөдөө аж ахуйн салбарын удирдах ажилтнууд зөвлөлдлөө
Үйл явдал
/
2020-11-06
Сумдын Хөдөө аж ахуйн тасгуудын 2019 оны үйл ажиллагааг дүгнэх, 2020 онд аймгийн хэмжээнд Хүнс, хөдөө аж ахуйн салбарын хийж бүтээсэн арга хэмжээг танилцуулах, анхан шатны болон дунд шатны ажлын уялдаа холбоог сайжруулах зорилгоор Хүнс, хөдөө аж ахуйн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд зохион байгуулагдлаа.
 
Зөвлөгөөнийг нээж аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат, аймгийн ЗДТГ-ын ХОХБТХ-ын дарга Х.Бат-Эрдэнэ, ХХААГ-ын Мал үржлийн албаны дарга Д.Наранхүү, ХХААГ-ын Үйлдвэр, худалдаа үйлчилгээний албаны дарга Ч.Самбуубаатар нар үг хэллээ. Зөвлөгөөнд 14 сумын Хөдөө аж ахуйн тасгийн 32 дарга, мэргэжилтнүүд хамрагдав.
 
Сургалтад оролцогчид хүнс, бэлчээр, газар тариалан, мал аж ахуй, жижиг дунд үйлдвэр гээд тус салбарын хүрээний бүхий л асуудлаар мэдээлэл хийж, цаашид хэрэгжүүлэх зорилго, зорилт, тулгамдаж буй асуудлуудаараа хэлэлцүүлэг өрнүүллээ.
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.142.85)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.